
Монгол орны цөлжилтийн атласыг боловсруулснаар цөлжилттэй тэмцэх ажлыг аймаг орон нутгийн түвшинд бодитоор төлөвлөн хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа аж.
Монгол Улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцид нэгдэн орж хүлээсэн үүргийн дагуу 1996, 2003, 2010 онд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг тус тус шинэчлэн баталж хэрэгжүүлсэн байна.
Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж буй Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээг улс орны хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлэх бодлогын гол баримт бичиг юм. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт авч хэрэгжүүлэхээр тусгасан нэг гол зорилт нь Цөлжилтийн нэгдсэн мэдээлэлийн сан бий болгох. Энэ зорилтоо биелүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн санг бий болгох байсан юм. Харин одоо дээр дурдсан ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа нь энэ аж.
Цөлжилтийн атлас нь цөлжилт үүсээд буй газрын доройтлын төлөв байдал, үйл явцыг судлан, цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйлсийг бодитоор тогтоож түүнд үнэлгээ өгөх, зураглах түүний цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь газрын эвдрэл элэгдлийг бууруулах, цөлжилтийн үйл явцыг сааруулах арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхэд нэн чухал шаардлагатай юм.
Т.Энхэлээ