зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын чанарыг сайжруулахыг үүрэг болгов

2013-9-18
0
ЖИРГЭХ

  p184noln7n1s7ch3pshe1d6l9di1  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр нийслэл хотын замын ажилтай танилцаж, хугацаандаа чанартай хийж дуусгах талаар гүйцэтгэгч компаниудтай санал солилцлоо.
Хан-Уул дүүргийн Ажилчдын гудамжнаас Яармагийн гүүр хүртэл 2,4 км автозамын өргөтгөлийг 3 компани гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлд анх удаа 3 эгнээтэй 6 урсгалтай зам бий болгохоор ажиллаж байна.
    Одоогоор энэ хэсгийн замыг хэсэгчилэн хааж хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа ч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал их байгааг ажлын хэсгээс хэлж байлаа. Тиймээс гэрээнд заасан хугацаанаас өмнө замын ажлыг дуусгах шаардлагатай байгааг гүйцэтгэгч компаниудад хэлсэн юм. Гүйцэтгэгчид, “ер нь замын ажил графикийн дагуу явж байгаа. Бид аль болох хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Хамгийн багадаа 10 хоногийн хугацаанд суурин хучилтаа хийж хөдөлгөөнийг бүрэн нээх боломжтой” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлээс цогц бодлого баримтлан ажиллаж байна. Улаанбаатар хотод өргөн зам биш, аль болох олон зам хэрэгтэй байгаа. Тиймээс замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хугацаандаа хийж дуусгах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.  Саяхан нийслэлийн удирдлагаас хотын нийтийн үйлчилгээг нэг гарт төвлөрүүлж нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”  төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан. Энэ газраас зам арчлалтыг бүрэн хариуцаж өдөрт 2-3 удаа арчилгаа, цэвэрлэгээг тогтмол хийж байна” гэж  танилцуулсан юм.
    Яармаг-Нисэх чиглэлийн 13,7 км автозамыг БНХАУ-ын “Эй Ки Би” компани гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 10 сарын 15-нд дуусах гэрээтэй юм байна.  Одоогоор ажлын явц 60 гаруй хувьтай байгаа ч 10 сарын 15 гэхэд суурин хучилт хийж хөдөлгөөнийг нээх боломжгүй байгааг нийслэлийн Автозамын газраас танилцууллаа. Тиймээс ажлыг шуурхайлж үлдсэн хэсгийг өөр компанид хувиарлан өгч, хугацаандаа гүйцэтгүүлэх хэрэгтэй гэсэн үүргийг  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр өглөө. Энэ зам нь 3 эгнээ, 2 урсгалтай замын голд болон зам дагуу ногоон байгууламж, гэрэлтүүлэг байхаар зураг төсөл нь батлагдсан байна. Энэ замыг олон улсын чанартай нийслэлийн гол замуудын нэг болох учраас чанарт онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.
    Таван шарын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 10.6 км замыг БНХАУ-ын “Чи Чи Ха Ар” компани, туслан гүйцэтгэгчээр “Бэрх зараа” компани шалгаран 2010 онд гэрээ байгуулсан байна. 2012 оны 7 дугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй байсан ч одоог хүртэл зам бүрэн дуусаагүй гэдгийг нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Мөн нимгэн хучилттай учраас эдврэлтэй байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Цаашид энэ хэлбэрээр явах боломжгүй. Ажил хийж чаддагт нь бид үлдсэн замыг өгөх хэрэгтэй байна. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас энэхүү компанийн гүйцэтгэгчтэй хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ. Харин “Бэрх зараа” компанийн удирдлага  энэ долоо хоногт багтааж эвдрэлээ засна гэсэн амлалт өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 22 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК