Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-аас “Хилийн аюулгүй байдал ба удирдлага дахь эмэгтэйчүүдийн оролцоо-Өнөө үеийн ба ирээдүйн удирдагчид” сэдэвт сургалтыг Тажикстан Улсын Душанбе хотноо 2013 оны 9 дүгээр сарын 9-14-ний хооронд зохион байгууллаа. Энэ сургалтад Гаалийн байгууллагыг төлөөлөн ГЕГ-ын ахлах байцаагч Д.Цэндсүрэн оролцсон юм.
Нийт 13 орны /АНУ, Беларусь, Испани, Казакстан, Киргизистан, Монгол, Монтенегро, Португаль, Румын, Тажикстан, Тунис, Украин, Япон/ 20 эмэгтэйчүүд оролцсон сургалтад НҮБ-ын Хүний эрхийн дээд хороо, ЕАБХАБ, улс орнуудын элчин сайд, Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам, хилийн хяналтын байгууллага, гаалийн байгууллагаас тус тус хүрэлцэн ирж оролцжээ.

ЕАБХАБ-аас анх удаа хилийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын манлайлагч эмэгтэйчүүдийг нэг доор цуглуулан, харилцан туршлага солилцуулах зорилгын зэрэгцээ
- Хилийн нээлттэй байдал ба аюулгүй байдлын асуудал;
- Хилийн аюулгүй байдлыг хамгаалах хүчин зүйлс ба удирдлагын систем;
- Засгийн газрын агентлагуудын хооронд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа;
- Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа;
- Хилийн хяналт, Хилийн шалган нэвтрүүлэх цэг /Green and blue border/;
- Хилийн аюулгүй байдал ба удирдлагад хүйсийн тэгш байдал;
- Хилийн аюулгүй байдал ба удирдлага дахь хүний эрхийн асуудал /Шилжих хөдөлгөөн болон дүрвэгсдийн асуудал/;
- Удирдлагын манлайлал;
- Шударга байдал ба авлигын эсрэг асуудал зэрэг сэдвийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн сургалт болж өнгөрлөө.
Нийт 13 орны /АНУ, Беларусь, Испани, Казакстан, Киргизистан, Монгол, Монтенегро, Португаль, Румын, Тажикстан, Тунис, Украин, Япон/ 20 эмэгтэйчүүд оролцсон сургалтад НҮБ-ын Хүний эрхийн дээд хороо, ЕАБХАБ, улс орнуудын элчин сайд, Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам, хилийн хяналтын байгууллага, гаалийн байгууллагаас тус тус хүрэлцэн ирж оролцжээ.

- Хилийн нээлттэй байдал ба аюулгүй байдлын асуудал;
- Хилийн аюулгүй байдлыг хамгаалах хүчин зүйлс ба удирдлагын систем;
- Засгийн газрын агентлагуудын хооронд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа;
- Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа;
- Хилийн хяналт, Хилийн шалган нэвтрүүлэх цэг /Green and blue border/;
- Хилийн аюулгүй байдал ба удирдлагад хүйсийн тэгш байдал;
- Хилийн аюулгүй байдал ба удирдлага дахь хүний эрхийн асуудал /Шилжих хөдөлгөөн болон дүрвэгсдийн асуудал/;
- Удирдлагын манлайлал;
- Шударга байдал ба авлигын эсрэг асуудал зэрэг сэдвийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн сургалт болж өнгөрлөө.
Д.Ундрах /24tsag.mn/