
Импортын зөгийн баланд: Бүтээгдэхүүний тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх заавар, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар, хадгалах нөхцөл, гаж нөлөө, хориглох заалтыг тусгаагүй зөрчлүүд илэрч, лабораторийн шинжилгээгээр “Тэнгэр”, “Дөрвөн өлзий”, “Газар шим” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болохыг тодорхойлдог сахароз, инвертийн сахар, диастазийн тоо үзүүлэлтүүдээр шаардлага хангахгүй байгаа нь цэвэр зөгийн бал биш гэдгийг баталж байна. Иймд зөгийн бал үйлдвэрлэгч “Тэнгэр” ХХК, “Газар шим” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК-иудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ.
Харин “Грийн сити” ХХК-ийн “Pure honey” нэрийн зөгийн бал нь “Зөгийн цэвэр бал” Ерөнхий шаардлага MNS 6294:2011 стандартын шаардлагад нийцэж байсан бөгөөд “Грийн сити” ХХК-д хаяг шошгын шаардлагад нийцүүлэн ажиллах талаар хугацаатай албан шаардлага өгчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)