
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ахлах ажилтан, нийгмийн ажилтнуудын нэгдсэн сургалт өчигдрөөс ШШГЕГ-т зохион байгуулагдаж байна. Сургалт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалтад 60 гаруй нийгмийн ажилтан хамрагдаж, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилт тавин ажиллаж байгаа юм.
Хүмүүжигчдийг хорих ял эдлэх хугацаанд нь тэдний зан үйлийг өөрчлөхөд чиглэгпсэн нөлөөллийн сургалтууд явагдахаас гадна сэтгэл зүйн зөвөлгөө өгөх, нийгэмд бие даан амьдрахад нь шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж, нийгэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг тухайн хорих анги, шийдвэр гүйцэтэгх албаны нийгмийн ажилтнууд зохион байгуулан ажилладаг.
24tsag.mn