
“Атар-Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг түр хугацаанд хааж, асфальт-бетон хучилтын ажил хийхээр боллоо. Тодруулбал, өчигдөр орой буюу энэ сарын 18-ны 23.00 цагаас 25-ны 07.00 цаг хүртэл долоо хоногийн хугацаанд энэ чиглэлийн 2.2 км замыг хаах юм.
Зам хаах хугацаанд Яармаг чиглэлд зорчигчид Ажилчны гудамжнаас III ДЦС-ын баруун талаар Яармагийн гүүртэй нийлэх сайжруулсан замаар зорчих боломжтой.