
"Хүүхэд ирээдүйн эзэд" ТББ-аас зохион байгуулсан бүх оддын хандивын тоглолт энэ сарын 2-нд болж өнгөрсөн билээ. Энэ тоглолтын гол зорилго бол олсон орлогоороо нэн ядуу өрхийн 300 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх байсан юм. Тэгвэл тэд өнөөдөр 11.00 цагт Хамлтон Ресторанд хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг нь гардуулан өгөх гэж байна. Мөн энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүдийг өглөөний цайгаар дайлах гэнэ.