
Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын явдаг замыг нь эвдэж барилга барьсан байна. Энд Зуун айл төвийн барилга өнгөрсөн наймдугаар сард баригдаж эхэлсэн аж. Тиймээс тус сургуулийн сурагчид эвдэрсэн замаар явахад хүндрэлтэй байгаа юм байна. Ямартаа энэхүү сургуулийн сонсгол, хараагүй хүүхдүүд замаа эвдүүлчихсэн маш хүн байгаа гэдгийг холбогдох газрынхан нь анхааралтай авах хэрэгтэй байна. Барилгын ажил гэхээсээ илүү зам засварын ажлыг түргэвчлэхийг сурагчдын эцэг, эх болоод багш нарынх нь зүгээс шаардаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/