Солонгосын Элчин сайдын яамнаас тус улсад зорчихоор хураамж төлсөн иргэдэд мөнгийг нь буцаан олгож байна. Тэгвэл энэхүү буцаан олголтонд зөвхөн виз мэдүүлсэн иргэд л хамрагдана гэж хүмүүс ташаа ойлгоод байгаа аж. Тэгвэл иргэдэд анхааруулж хэлэхэд визнийхээ хураамжийг төлчихсөн хэрнээ виз мэдүүлээгүй хүмүүс энэ журамд хамааралтай юм байна. Одоогоор мөнгөө буцааж авах иргэд 3000 байгаагас 360 хүн л хураамжаа авсан гэнэ. Мөн визний материал бүрдүүлэхэд төлөөлөн гүйцэтгэх гурван компани байгаа гэнэ. Тиймээс тухайн компанидаа хүсэлтээ тавиад мөнгө төлж байсан баримт, иргэнийхээ үнэмлэхийг авч очих ёстой. Ямар төрлийн виз мэдүүлэх гэж байснаас хамаарч 30, 50, 80 ам доллар буцааж авах юм. Д.Ундрах /24tsag.mn/



















































