Өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит хуралдаанаар дараагийн хурлын товыг зарлах болон тус хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэхийг баталлаа. Ээлжит хуралдаан ирэх 26-нд 09.00 цагт хуралдахаар болсон бөгөөд “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах” тухай, “Хог тээврийн тариф батлах”-ыг тэргүүлэгчид санал нэгтэйгээр баталсан юм. Түүнчлэн тус хурлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 38 шашны байгууллага хугацаагаа сунгах хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 20 байгууллагын хугацааг сунгалаа.



















































