Шинэ хичээлийн жил эхэлснээс хойш эхний 15 хоногийн байдлаар зам тээврийн осол хэрэгт нийт 54
хүүхэд өртсөн байна. Тэдгээрээс 12 нь сургуулийн өмнөх насны хүүхэд байсан бол 32 нь сургуулийн
насны хүүхдүүд байжээ.
Ер нь хүүхэд зам тээврийн осолд өртөх нь эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой бөгөөд бага насны хүүхдийн нүдний баримжаа нь том хүнийх шиг бүрэн гүйцэд хөгжөөгүй байдгаас авто машины хурдыг тооцоолж чаддаггүй байна. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Амаржаргал хэлэхдээ " 9 дүгээр сарын 1-2 –ны хооронд эцэг, эхчүүд ганц, хоёр хоног хүүхдээ хичээлд нь хүргэж өгөөд л түүнээс хойш хүргэж өгдөггүй. Хүүхдээ ганц, хоёрхон өдөр сургуульд нь хүргэх бус сургуульдаа очих аюулгүй замыг нь зааж сургадаг байх хэрэгтэй. Тухайлбал, зам хөндлөн гарах гарц нь хаана байгаа талаар, хэрхэн аюулгүй явж сургуульдаа хүрэх замыг нь тодорхой зааж өгдөг байх шаардлагатай байна" гэлээ.