
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан өнөөдөр "ТЭЦ-IV" цахилгаан станцад ажиллахаар болжээ. Энэ үеэр "ТЭЦ- IV" станцын хамт олныг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнахаар болсон байна. Агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр буулгахад нөлөөлсөн, утааг багасгах арга хэмжээ авсан гэж энэхүү одонгоор шагнаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
П.Цагаан 11.30 цагт "ТЭЦ-IV"-т ажиллах юм байна.