
Тэрээр ярихдаа "Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийг одоо болтол албан ёсоор баталгаажуулаагүй байгаа учраас салбар зөвлөл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болчихоод байна. Хууль зөрчиж, эмнэлгийн дарга нарыг томилж болохгүй. Өдгөө Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна. Түүнээс манай яамнаас эл шалгаруулалтыг явуулахад ямар нэгэн саад хийж, удаашруулсан зүйл байхгүй. Эмнэлгийн дарга нарыг сонгоогүйгээс эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдож, эмнэлгийн тусламж үйл чилгээний хэвийн байдал алдагдаж байна. Цаашлаад эмнэлгийн байгууллагуудад хэрэгждэг томоохон төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон, янз бүрийн тендерт оролцох эрх нь ч хязгаарлагдмал байгаа. Мөн иргэдээс санал гомдол их ирж байна. Иймээс Эрүүл мэндийн сайд хуулиар олгосон эрхийнхээ дагуу зарим эмнэлгийн дарга нарыг томилсон. Төрийн албаны зөвлөлөөс манай салбар зөвлөлийг баталгаажуулчихвал үлдсэн эмнэлгүүдэд сонгон шалгаруулалтыг явуулахад бэлэн байна" гэв.
Т.Энхэлээ