
Энэхүү хуралд 40 гаруй орны 800 гаруй төлөөлөгч оролцож, иргэний хамгаалалтын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Дэд дарга Д.Дарьсүхбаатар энэ үеэр ХБНГУ-ын Холбооны Иргэний хамгаалалт, гамшгийн тусламжийн агентлагийн Ерөнхийлөгч ноён Кристоф Унгер, дэд Ерөнхийлөгч ноён Ральф Тийслер нартай уулзаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.
Мөн түүнчлэн германы ТХВ (Техникийн тусламжийн алба)-ны Холбооны төлөөлөгч ноён Франк Шульцетэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл (3)