
Өнөөдөр болж буй Монголын зохиолчдын эвлэлийн Их хурал нийт гишүүдийн нээлттэй хэлэлцүүлгээр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх хурлын нээлттэй хэлэлцүүлэг “Монголын уран зохиолын хөгжлийн үндэсний хөтөлбөр” сэдэвтэй болж байгаа. Хурлыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяа даргалан явуулсан бөгөөд өнөөгийн Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн туршид боловсруулсан дээрх хөтөлбөрөө гишүүдэд танилцуулснаар эхэллээ. “Хүүхдийн урлан бүтээх үндэсний төв”-д эхэлсэн нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)