
Сансарын шатахуун түгээх станцийн уулзвараас Дарь-Эхийн хуучин эцэс хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23.00 цагаас эхлэн хязгаарлана. Энэ хэсэгт замын хучилтын ажил хийж ирэх 23-ны өглөө 06.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.
Уг нь энэ хэсэгт зам засварын ажил хийгдэх ёсгүй байсан ч замын баталгаат хугацаанд эвдрэл гарснаар Дарь-Эхийн замын гүйцэтгэгч "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК засварлахаар болсон нь энэ аж.