
Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр 22:00 цагаас эхлэн хязгаарлахаар болсон байна. Энэ хэсэгт хучилтын ажил хийж дууссанаар нөгөөдөр буюу 22-ны 22:00 цагт нээхээр төлөвлөжээ. Ингэснээр хөдөлгөөн хягзаарласан энэ хоёр өдөр автомашинууд зөвхөн хойд урсгалаараа хоёр эгнээ болох зорчих юм.
Түүнчлэн эсрэгээрээ замын хойд урсгалын 100 метр хэсгийг ирэх 22-ны орой 22:00 цагаас 24-ний 22:00 цаг хүртэл хааж, хучилтын ажил хийхээр болсон байна. Тиймээс автомашинууд урд урсгалаараа хоёр эгнээ болон зорчих нээ.