зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намрын дунд сарын шинийн 17-ны энэ өдөр олон арван залуус гал голомтоо бадрааж байна

2013-9-21
0
ЖИРГЭХ
Налгар намрын өдрүүд эхлэж найр хурим ар араасаа хөвөрч байгаа энэ үед хуримын ордон захиалганд дарагддаг уламжлалтай. Өнөөдөр Дашням,
10664_212    Налгар намрын өдрүүд эхлэж найр хурим ар араасаа хөвөрч байгаа энэ үед хуримын ордон захиалганд дарагддаг уламжлалтай. Өнөөдөр Дашням, Балжиням давхацсан билэгт сайн өдөр. Тиймээс шөнийн 00:00 цагаас эхлэн залуу хосууд гал голомтоо бадрааж эхэлдэг. Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх гэж буй хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгч, мөн гэрлэлтийн баталгаагаа заавал авсан байх шаардлагатай аж. Залуу хосууд маань 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд 750-850 мянган төгрөг төлдөг байна.

Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг Монголчууд эрт дээр үеэс эхлэн билэгт сайн өдөр гэж хурим найраа хийдэг уламжлалтай. Энэ өдөр гал голомтоо бадраахаар гэрлэх ёслолын ордонд одоогоор 60 гаруй хос захиалга өгчихсөн байгаа аж.

Ингээд энэ сайхан бэлэгт өдрийн угтан та бүхэнд сонирхолтой мэдээллийг хүргье.

Хүмүүс яагаад гэрлэдэг вэ?


Нээрэн хүмүүс яагаад гэрлэдэг юм бол? Хуримын тангараг өргөж, ядам хуруундаа бөгж зүүхгүй байсан ч гэрлэсэн хүмүүсийн хийдэг бүх зүйлийг хариуцлага багатайгаар үйлдэж болоод байхад яагаад заавал хаан бугуйвч, хатан сүйх солилцох ёстой гэж! Аюулгүй байдлын хэрэгцээ, аль эсвэл хэн нэгэнд харьяалагдах гэсэн элэнц хуланцын эртний зөн үү. Хайртай хүнээ минийх гэж тамгалж байгаа мэдэгдэхүйц тэмдэглэгээ юу, ийм л байвал зохино гэсэн “эелдэг” шаардлага тавьдаг нийгмийн чимээгүй захиалга уу. Хурим хэмээх хэдхэн үсэгтэй үг яагаад дурлалд итгэдэг ч бай, үгүй ч бай, “тэнэмэл” эрх чөлөөг эрхэмлэдэг ч бай, үгүй ч бай бүх хүмүүсийн дурыг тэгтлээ татдаг юм бол? Эр эм хүйсийн хооронд явагдах химийн урвал гэхээсээ илүүтэй нэг л зүйл гэрлэлт гэдэг гинжин холбоог баталгаажуулдаг. Тэр бол Хайр! Хайрын өмнө үхэл ч хүчгүй байхад гэрлэлт хийгээд түүнээс үүдэлтэй цөөхөн хэдэн сөрөг факт, цөөнгүй олон стереотипүүд юу юм бэ!

Тэр “цорын ганц” гэдгийг яаж мэдэх вэ?


Мэдээж тэр хосгүй. Тэр чамайг өөртөө дурлуулсан. Гэсэн ч дурлал сохор байж мэдэхийн тул үсэн буурал, өтөл болтлоо хамт байх хүнээ зөв сонгосон эсэхээ хуримын галт тэрэг ерөөл дагуулан хөдлөхөөс өмнө, жигүүр ургаагүй жирийн хүний нүдээр сүүлчийн удаа шударгаар шүүе. Эс тэгвээс өглөө болгон хуруундаа зүүдэг үнэтэй аксессуар чинь үдэш болгон өөрийгөө өрөвдөх, өрөөлийг буруутгах ялын дөнгө болж мэднэ. Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнөөр хуримаа хийнэ хэмээн төлөвлөхөөсөө урьтаж цагаан морьтой ханхүүгээ “титэмгүйгээр”, үзэсгэлэнт гүнжээ эмэгтэй хүний 13 мэхээс нь ангид, дурлалын элдэв өнгө “будаггүйгээр” харсныхаа дараа буюу жинхэнэ төрхийг нь /харамсалтай нь тэр нь ихэвчлэн сэтгэл татам биш/ зэрвэс боловч үзсэнийхээ дараа шийдээрэй. Ерөөс хайрын араншин, дурлалын занд солиорлын тун ихдэх нь бий тул түүнийг эрүүл ухаанаар хазаарлан байж, тогтон сууж бодоорой. Амьдралыг биеэрээ туулсан эцэг эхийн тань зөвлөгөө, нөхөрлөлийнхөө үнэ цэнээр далайлган, түрий барьсан найз нөхдийн чинь хуурай агсамнал хэзээд хэрэггүй мэт санагддаг ч хэрэг дээрээ бага зэрэг хэтрүүлэгтэй ч бай хамгийн гашуун үнэн гэдгийг санах хэрэгтэй. Эцсийн эцэст тэр “цорын ганц” мөн эсэхийг ямар ч алсын хараатай эцэг эхийн билгийн нүд, уулыг нурааж, усыг эргүүлэх хүч чадалтай мэргэч, зурхайч, бөө, удгадын түмэн мэлмийгээс илүүтэй таны л сэтгэл шийднэ.

531805_458644257568320_1788306685_nХуримаа хэрхэн мартагдашгүй зохион байгуулах вэ?
Та хуримаа хийхэд бэлэн. Сэтгэл догдлуун, зүрх хөгжүүн, цаг яаруу байна уу. Цагаан даашинз, цэцэг чимэглэлүүд, хуримын дуу, урилга, хүлээн авалт гээд таны санааг таван тийш нь татах, тайлбарлашгүй, гэнэт гарч ирдэг асуудал олон байгаа биз? Амьдралд ганц тохиох /“азтай” заримынх нь амьдралд хэд хэд тохиох нь бий ч дахин гэрлэгсэд хурим хийхдээ ичингүйрч, цомхон хүрээнд чимээгүй ёслох нь элбэг/ онцгой өдрөө хамгаас онцгой өнгөрөөхийг хүсэгчдийн олж анзаардаггүй нэгэн дутагдал бол хуримаа үлгэрийн мэт сайхан болгохыг өдрөөр зүүдлэх нь холгүй байдаг ч үйл хэрэг болгохдоо алгуурладагт оршино.

Юунд анхаарах вэ?


Төлөвлө, төлөвлө, бас дахин төлөвлө
“Ганц тохиох” өдрөө гарцаагүй ном ёсоор нь өнгөрөөхийг хүсвэл дор хаяж гурван сарын өмнөөс “гутал оймсыг элтэл явдаггүй” юм аа гэхэд Гачуурт, Монгол шилтгээн, Хуримын ордноор тохиромжтой өдөр судрыг товлон хайх хэрэгтэй болов уу. Шөнө дунд, шүлэг нойрын цагаар цагаан даашинзнаасаа сүүн гэрэл цацруулсхийн ёслохыг хэрэв романтик гэж үзэж байгаа бол, үүрийн таван жингээр цолмон одоор зам хийн тангараг өргөх нь содон санагдаж байгаа бол тэгтлээ эртнээс сэтгэлээ чилээх шаардлагагүй байж болно. Гэхдээ ухаалаг сүйт бүсгүй уригдаж ирэгсдийнхээ нойрыг, үгүй ядаж л 24 цагийн үсчин, гоо сайханч ховрыг бодолцох хэрэгтэй.

-Хаана?

Хуримын ёслолыг хаана өвөрмөцөөр хийж болох вэ? Хүүхдийн паркийн хөлөг онгоц шинэхэн гэрлэгсдэд шинэ орчин бүрдүүлж чадна. Нуурын голд, цэцгээр дүүргэсэн хөлөг онгоцон дээр хайраар дүүрэн өдрөө тэмдэглэхийг хэн хүсэхгүй гэж.

-Хуримын бөгж


Хэдийгээр бид хаан бугуйвч, хатан сүйх солилцоно хэмээн ярьж, сэтгэж сурсан ч орчин үеийн хосууд чулууны хаан болох алмаазан шигтгээтэй, хугардаггүй, нугардаггүй, элэгддэггүй платинум бөгжийг сонгох болсон байна. Харри Винстоны хойноос хөөцөлдөгсөд тус компанийн нэр хүндэд нь дурладагтаа биш, харин гэр бүлийн амьдралаа үнэт чулуун шигтгээтэй платинум мэт бат бөх байлгахыг хүсдэгээс үүдэлтэй. Тэгвэл Монголд хаанаас “Гэрэлт амьдралын илэрхийлэл” болсон сүйн болон хуримын бөгжөө худалдан авч болох вэ? Хаанаас авсан бөгж хайртын тань сэтгэлийг таны сэтгэлтэй хамт үүрд “бөгжлөх” бол? Хүн бүхний мэддэг Зоос гоёл, Мөнгөн завьяа, Хатан сүйхээс гадна шүү дээ. Grand Plazа, Max Mall-д шинэ салбараа нээсэн Zaya’sh jewelry дэлгүүр нь Японы алдарт Tsutsumi брэндийн загвар, сонголт сайтай платинум бөгжнүүдийг санал болгож байна. Хэрвээ цорын ганц түүндээ зориулсан, давтагдашгүй бичигтэй бөгжөөр хайрын тангараг “сийлэхийг” хүсвэл Zaya’sh jewelry-гийнхэн танд Японоос 14 хоногийн дотор үнэгүй захиалан авчирна. Тэр танд итгэж гараа өгсөн. Харин та тэр их итгэлийг нь хуруундаа “үүрч” явах “чадалтай”, хамгийн ховор нандин бөгжийг сонгоорой.

-Хуримын энтертэйнмент

Та хуримын аль хэсэгт нь хамгийн дуртай вэ? Монгол хуримын шүү дээ. Магадгүй хүлээн авалт. Идээ умдаан элбэг дэлбэг, ирсэн хүмүүс нь үзэмж төгст биш шүү. Харин өөр ямар ч баяр ёслол танхимыг тэгтлээ сайн энергиэр дүүргэж чаддаггүйд нь, уригдсан зочин бүр чин сэтгэлийн ерөөл дэвшүүлдэгт нь, удаан уулзаагүй настнууд хуримын ширээний ард мөр зэрэгцэн дуу хуур хөгжөөдөгт нь байх /Байз байз. Бас ч бүгд инээж наргидаггүй юм байна. Шинэхэн бэрийн ээж уярсандаа нулимс унагаж, хүргэний хуучин найз охин нь хөмсөг зангидаж байхыг харсан л юм байна/. Өндөг өөгүй гэдэг ч үнэндээ яаж хальслахаас хамаардагтай адил хурим сайхан боловч хэрхэн зохион байгуулахаас олон зүйл шалтгаалдаг. Монгол хуримын хүлээн авалт ихэвчлэн настнуудад зориулсан “намбалаг” болдгийг та юу эс андах вэ. Тэгвэл та хоёр найзууддаа зориулж хөгжөөнт тоглоом зохион, танилцах гээд эвээ нэг л олохгүй байгаа, таны уригдах дараагийн хуримын эзэд ч байж мэдэх залуусын нүүрийг хагалж, албан ёсны арга хэмжээний атмосферийг “хагалвал” ямар вэ? Эрэгтэй эмэгтэй найзуудаа адил хувцсаар гоёхыг санал болговол гучаад оны нил ягаан хүүхэлдэйнүүд, жараад оны улбар шаргал chic-үүд, ижилхэн өнгийн эрвээхэй зангиа бүхий жентельмэн залуус хуримын тань өнгө төрхийг бүрдүүлнэ. Энэ тохиолдолд цасан цагаан даашинз бүхий сүйт бүсгүй та хамгаас тодорч харагдана гэдэгт итгээрэй. Үүнийг л та хүсээгүй гэж үү?

Анхны бүжиг

“Хаа нэгтээ хундага жингэнэнэ. Жингэнэх долгионд нь даашинзны хормой үл ялиг дэрвэлзэнэ. Дэрвэлзсэн цагаан хормой хөгжмийн намуухан аялгуунд бүжнэ. Хуримын аялгуу түүний уруул дээр инээмсэглэл авчрана. Инээмсэглэлтэй уруул чихэнд “Би чамд хайртай” гэж шивнэнэ. Нэг, хоёр, гурав. Алхаа, амьсгал, амьдрал минь энэ мөчөөс эхлэн түүнийхтэй нэг болсныг мэдэрнэ. Бидний анхны бүжиг...”

“Төсөөллийн өрөө”-нд тань энэ “сонгодог” үзэгдэл хамгаас тод бууж байна уу. Нэрийг нь аль хэдийн мартсан францын хар цагаан киноны мартахыг хэзээ ч өөртөө зөвшөөрөмгүй хэдхэн хором. Ерөөс тансаг. Илэрхийлэл нь гайхамшигтай. Гэхдээ бүсгүй минь та ч мөн адил өөрийнхөө найруулсан монголын уран сайхны нэг ангит “Ийм нэгэн хурим” хэмээх киноны гол дүрд нь тоглож болно шүү дээ. Гол нь бүжиглэж сурах хэрэгтэй. Орчин үед хосууд хуримын анхны бүжигтээ бэлдэж тусгай хичээл заалгах болсон байна билээ. Бүжгийн төвүүд зөвхөн та хоёрт зориулан хөтөлбөр бэлдсэн гэнэ. Үнэ нь арай өндөр. Гэхдээ хуриманд чинь уригдсан бяцхан охины сэтгэлд Bride War-т гардаг шиг “Ийм л гоё эгч болох юмсан” гэсэн нууцхан хүслийн үрийг тарьж, тэр үдшийн тэнгэр дор та хоёроос өөр хүн байхгүй мэт хайраараа хөл хийн эхний бөгөөд эцсийн удаа бүжвэл, энэ жинхэнэ үзэсгэлэнтэй сонгодог үзэгдэл болно.

Хуримын урилга

Ялимгүй жижиг зүйл ч гэсэн таны мөрөөдлийн хуримыг тэнгэрээс газарт буулгаад ирдгийг сануулах хэрэг юун. Тиймээс хуримын урилгаа ямар өнгийн, ямар чанартай цаасан дээр хэвлүүлэх вэ гэдгээс хэдэн хүн, ямар бэлэгтэй ирэх вэ гэдэг нь шууд хамааралтай гээд хэлчихвэл арай хатуудах болов уу. Азаар таны сэтгэлийн илэрхийллийг өнгө будаг, үсэгтэй нь, хүсвэл алтан утсаар, мөнгөн цаасан дээр ч болов буулгах хэд хэдэн газар Монголд бий. Таалалд тань нийцэхгүй байвал интернэт гэдэг эгэл бус мэдээллийн санд хандаж болно. Алладдины бирд шиг “Гурван хүслээ” хэл гэх вий.

Хуримын зураг авалт

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг. Таны хуримаа хийсэн эсэх, нөхөр чинь “хэн” байсан эсэхийг /эрэгтэй хүн халамжтай эхнэрийн “ходоодтой нь ярих” хуулийн заалтын дагуу гэрлэснээс хойш хэдхэн жилийн дараа “төрөл арилжин” жин нэмдгийн жишээг аль ч гэр бүлээс харж болно/ гэрэл зураг л батлах тул хуримын зураг авалт туйлаас чухал нь гарцаагүй. Үүнээс гадна эмэгтэй хүн хуримынхаа үеэр л хамгийн үзэсгэлэн төгс харагддаг шүү дээ. Хорвоо дээрх ганц хувь даашинзыг захиалж хийлгэсэндээ ч биш, аз жаргалаар царай нь гэрэлтэж байдагтаа л /цагаан даашинз угаасаа наранд гэрэлтэх тул биеийн тухайд асуудалгүй/ тийнхүү “Тэнгэрийн бүсгүй” мэт харагддаг байх. Өдөр болгон сахиусан тэнгэрүүдийн эгнээнд очиж чадахгүй юм чинь боломжийг ашиглан зургаа сайн авахуулъя.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    9 цаг 58 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    9 цаг 59 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    10 цаг 43 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 34 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    12 цаг 10 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    12 цаг 20 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    13 цаг 34 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    13 цаг 46 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    13 цаг 54 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    14 цаг 44 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    15 цаг 25 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    15 цаг 32 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    16 цаг 6 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    16 цаг 17 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    16 цаг 55 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    17 цаг 22 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    17 цаг 33 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    17 цаг 43 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    18 цаг 1 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    18 цаг 16 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК