зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Нансалмаа: Амьдрал дээр эрэгтэйчүүдийн үргүйдэл их байна

2013-9-21
0
ЖИРГЭХ
“Мongolian Society Sexual Medicine” нийгэмлэгийн тэргүүн, “Адам” эрэгтэйчүүдийн бөөрний мэс заслын их эмч Н.Нансалмаатай эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
67021_10200472294305522_1291404735_n     “Мongolian Society Sexual Medicine” нийгэмлэгийн тэргүүн, “Адам” эрэгтэйчүүдийн бөөрний мэс заслын их эмч Н.Нансалмаатай эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцсанаа хүргэе.

 
  -Өнөөдөр эмэгтэйчүүдийн тодотголтой өч, төчнөөн байгууллага байдаг хэрнээ эрчүүдийнх цөөхөн. Айл гэрийн ноён нуруу болох эрчүүд маань аливаа асуудлын цаана үлдээд байх шиг ээ. Наад зах нь эрэгтэй хүүхдийг унахад “эр хүн чинь уйлдаггүй юм” хэмээн хатуужуулсаар ирсэн. Энэ тухай яриагаа эхлэх үү?

    -Яг үнэн. Таны ярьж буйтай санал нийлж байна. Эрэгтэйчүүдийн эмнэлэг гээд тоолоход “Гарьд манлай”, “Цэ энд Пү” гээд гарын таван хуруунд багтахаар байна. Нарийн мэргэжлийн эрэгтэйчүүдийн эмч гэж цөөхөн бий. Бөөрний нарийн мэргэжлийн эмч нараар л эрэгтэйчүүдийн эмчийг төлөөлүүлдэг шүү дээ. Түүнчлэн эрчүүдийн төлөө ажилладаг ТББ-ууд нэмэгдэж байгаа ч бусад оронтой жишихэд харьцангуй бага юм. Нөхөн үржихүй талаасаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарлаа чиглүүлдгээс биш эрчүүдэд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр манайд эмэгтэйчүүдийн эмнэлэг хэд бий билээ. Үүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ямар түвшинд байгаа нь тодорхой харагдана. Бүрэн хэмжээнд эрэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлж чадахгүй байгаа. -Бөөрний мэс засал гэхээрээ эрэгтэйчүүд тал уруугаа хэлбийдэг юм аа даа? -Тийм ээ. Шээсний замын мэс заслаар эмчлэгддэг давсагны эмгэг, чулуу, түрүү булчирхайн хортой, хоргүй хавдар, үрэвсэл, шээсний сүв, төмсөгний дайвар, үр дамжуулах хоолой гээд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтнүүд бүгд бөөрний мэс заслын тасагт хамааралтай байдаг. Энэ утгаараа бөөрний мэс заслын эмч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал руу яах аргагүй хөтлөгддөг юм.

     -Сүүлийн үед эрэгтэйчүүдийн насжилтын асуудал анхаарах сэдэв болоод байна. Монголын эрчүүдийн нас богино болоод байгаа нь амьдралд илт болсон. Гэрийн эзэнгүй бэлэвсэн гэргий нар элбэгших болсон нь нууц биш?

     - Эрэгтэй хүн биологийнхоо хувьд эмэгтэй хүнээс дандаа богино насалдаг. Энэ нь аль ч оронд түгээмэл байдаг. Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ найман насаар богино насалж байна гэсэн судалгаа бий. Судалгаагаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 71, эрэгтэйчүүдийнх 63 гэж гарсан. Бусад оронд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насжилт 3-4 жилийн зөрүүтэй байдаг. Биологийнхоо хувьд эрэгтэйчүүдийг богино насалдаг гэж анагаах ухаан хэлж буй ч найман насны зөрүүг дөрөв болгох боломжтой. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд хаягдаад байгаагийн бас нэг шалтгаан нь эрчүүд эрүүл мэнддээ дэндүү хайнга ханддагтай холбоотой. Түүнчлэн ар гэрийнхэн нь эрчүүдийнхээ төлөө бага анхаардаг. -Ингэхэд эрчүүд өвчнийхөө ямар түвшинд эмчид ханддаг вэ? -Аягүй инээдтэй. Ээж эсвэл эхнэртэйгээ л ирж үзүүлдэг. Яг хүүхэд шиг. Нэг хөгшин ирээд хүүхдээ үзүүлье гээд ороод ирдэг. Жаахан хүүхэд юм байх гэхээр 40 гарсан эр байх жишээтэй. Тэгээд ээж, эхнэр нь өмнөөс нь ингэж, тэгэж өвдөөд гэж ярьдаг.

    -Эрэгтэйчүүд эмэгтэй эмчид үзүүлэхдээ бас жийрхэнэ биз?

    -Зарим нь санаа зовдог л байх. Гэхдээ эмч хүн өвчтнөө асуултаараа чиглүүлэх ёстой. Хүн л юм болсон хойно яриа өдөөхөөр ярьдаг. Гэхдээ л манай эрчүүдийн ихэнх нь дотогшоогоо хүмүүс байдаг.
   
     -Эрэгтэйчүүд сүүлийн үед их таргалж байна. Таргалалтыг зүрх судасны өвчний суурь болдог гэж үздэг. Цаг бусын үхэлд хүргэх эл өвчнөөс эрчүүд хэрхэн сэргийлэх вэ?

     -Сүүлийн үед эрэгтэйчүүд зүрх судасны өвчнөөр их өвчилж байна. Даралт ихэсгэх, цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдэж судасны ханыг нарийсгадаг. Энэ нь эцэстээ бэлгийн сулралд хүргэх аюултай. Зүрх судасны өвчин эрэгтэйчүүдийн үхлийн гол шалтгаан юм. Эл өвчний гол суурь нь таргалалт бөгөөд зүрхний шигдээсээр нас барагсад залуужиж байна. 40-өөс дээш насныхан гэнэт зүрхний шигдээсээр өвддөг болж. Суугаа ажил хийдэг хүмүүс хэвлийгээрээ их таргалдаг. Гүзээ суугаад байгаагийн цаана чихрийн шижин өвчний нуугдмал хэлбэр явж байна гэсэн үг. Зүрхний өвчин үүсэхээс 2-3 жилийн өмнө тухайн хүнд бэлгийн сулрал илэрдэг. Тэр үед эрэгтэйчүүд ганцхан бэлгийн сулрал гээд ярих биш бусад эрхтэндээ анхаарах ёстой. Ингэснээр аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

     -Эрэгтэйчүүдийн эмч өдөрт хэдэн хүн үзэж байна?

  
   -Нэг эмч өдөрт 40-50 хүн үздэг. Үүнийг 8 цагт хуваагаад үзвэл цагт 5-6 хүн үзнэ гэсэн үг.

     -Ингэхэд эрчүүд ямар өвчинд их өртөмтхий вэ?

    -Эрэгтэйчүүд хортой зүйл их хэрэглэдэг. Түүнчлэн цэрэг, цагдаа, онцгой байдал гээд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Мөн өвчин үүсгэх гол хүчин зүйл нь эрчүүд эмэгтэйчүүд шиг стрессээ тайлж чаддаггүй. Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүс хөдөлгөөний хомсдолд орох, буруу хооллох нь эрэгтэйчүүдийн өвчний суурь болдог.

     - Сүүлийн үед үргүйдэл газар авлаа гэх юм. Эрчүүдийг үргүйдэлд хүргэж буй гол шалтгаан нь юу вэ?

     - Хүмүүсийн дунд эмэгтэй хүнээс болоод хүүхэдтэй болохгүй байгаа мэт нийтлэг ойлголт бий. Амьдрал дээр эрэгтэйчүүдийн үргүйдэл маш ихэссэн. Гол шалтгаан нь эрчүүд бэлгийн замын халдварт өвчин тусаад эмчлүүлэхгүй байсаар сорвижон үр дамжуулах сувгийн наалдацаас болж үргүйдэхэд хүрдэг. Хламид, микоплазма, уреаплазм зэрэг өвчнөөр эрчүүд өвчилж байна. Зовиур нэг их илэрдэггүй. Ямар нэгэн идээрхэг зүйл гардаггүй. Өвчний эхэн үедээ шээхэд бага зэрэг хорсох шинж илэрч байгаад арилдаг. Тиймээс эрчүүд дээрх өвчнөөс хамгаалахын тулд шинжилгээ өгч эмчид хандах хэрэгтэй.

     -Эрэгтэйчүүдэд зонхилж буй өвчин нь түрүү булчирхайн үрэвсэл. Энэ өвчлөл юунаас үүддэг вэ?

    -Даарч хөрснөөс түрүү булчирхай үрэвсэх нь бий. Гол шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин. Үүнээс гадна морь малнаас унах, элэг, цөсний өөрчлөлт, бүдүүн гэдэсний үрэвсэл, шамбарам зэрэг өвчнөөс болж түрүү булчирхай үрэвсэх тал бий.

     -Түрүү булчирхайн үрэвсэл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

    - Давсаг, цавь орчмоор хөндүүрлэж, хатгах шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн нөхцөлд цустай шээс гарахаас гадна шээс олон дахин хүрдэг. Шээс дусагнах, бэлэг эрхтний хөвчрөл сулрах, дур хурдан тавьж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
   
     -Ингэхэд ямар насныханд түрүү булчирхайн хавдар зонхилж байна вэ?


     -Ихэнхи тохиолдолд 50-аас дээш насныханд түрүү булчирхайн хавдар илэрдэг. Хоргүй хавдар эрт эхэллээ гэхэд 45-50 насныханд тохиолдож байна. Түрүү булчирхай томорсноор шээсний сувгийг дарж, шөнийн цагт олон удаа бие засах, шээсээ бүрэн гүйцэд суллаж чадахгүйд хүрдэг. Тиймээс эрчүүд түрүү булчирхайгаа томруулахгүйн тулд эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Монголчуудын хувьд түрүү булчирхайн хорт хавдар цөөхөн тохиолдож байгаа.

    -Түрүү булчирхайн өвчин хэр эмчилгээ авдаг вэ?

     -Түрүү булчирхайн хоргүй хавдрыг нээлттэй мэс засал, дурангын мэс засал, эм уулгах зэргээр эмчилж байгаа.

 -Сүүлийн үед залуу хүмүүс бэлгийн сулралд орох боллоо хэмээн мэргэжилтнүүд ярьж байгаа. Бэлгийн сулралд орж байгаа гол шалтгаан?

 -Бэлгийн сулрал яагаад үүсдгийг судалсан. Үүнийг бэлгийн замын өвчинтэй холбож тайлбарлаж болохгүй юм. Тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал, хотжилт, хөдөлгөөний эрүүл мэнд, чихрийн шижин, хэт таргалалт, стресстэй холбоотой. Өөрөөр хэлбэл чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчнүүд ялангуяа даралт, зүрхний шигдээс бэлгийн сулралд хүргэх гол шалтгаан болж байна. Залуучуудын хувьд бэлгийн сулралд хүргэх гол хүчин зүйл нь тамхи. Бэлгийн үйл ажиллагааны хямрал зөвхөн тэр хүний эрүүл мэндийн асуудал биш юм. Бэлгийн харьцаанд орохгүй байна гэдэг тухайн гэр бүлийн уур амьсгалыг эвдэнэ. Эрэгтэйчүүд дотогшоо учраас цочир гутралд орж ажлын бүтээмж буурдаг. Нэг хүний асуудал мэт боловч цаана нь гэр бүл, улс оронд хамааралтай зүйл юм. Хань ижил нь аз жаргалгүй болно. Ажлын бүтээмж буурна гэдэг улсын ажил урагшлахгүйн илрэл гээд бүхэл бүтэн нийгмийн асуудал болж хувирч байгаа юм. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөх цаг болсон. Үүнийг зөвхөн эрүүл мэндийн бодлогоор зохицуулах биш эрчүүдийн оролцоог чухалчлах хэрэгтэй байна.

     -Зарим эрчүүд жижиг эрхтнээсээ болж сэтгэлээр унах явдал цөөнгүй гардаг гэх юм. Энэ санаа зовох зүйл мөн үү?

     -Энэ бол чухал асуудал биш. Хүмүүс л тэгж ярьдаг болохоос биш эмэгтэй хүний үтрээ жижиг, томоос шалтгаалж агшиж, сунадаг. Тиймээс эрчүүд үүнд санаа зовох хэрэггүй. Мөн эрчүүд хурдан дур тавьдаг гэдгээсээ эмзэглэдэг. Хоёр минутаас доош эсвэл үтрээнд оруулахаас өмнө дур тавьдаг эрчүүд бий. Гол шалтгаан нь судасны эмгэгтэй холбоотой байж болно. Түүнээс гадна түрүү булчирхайн үрэвслийг эмчлэхгүй байх нь хурдан дур тавихад хүргэдэг. Түүнчлэн төрөлхийн, олдмол гэж бий. Хурдан дур тавина гэдэг бол эрчүүдийн хувьд сэтгэл зүйн том асуудал юм. Гэхдээ үүнээс ангижирахын тулд дадал эзэмших хэрэгтэй. Гол нь эрчүүд хянах чадвартай болох ёстой.
   
     -Сонин хэвлэлээр бэлгийн чадавхийг сайжруулах бэлдмэлүүд борлуулж буй зар явах юм. Энэ хэр ортой вэ. Үнэхээр сайжруулах уу?

    -Бэлгийн үйл ажиллагааг сайжруулах эм, бэлдмэл хэрэглэх нь зөв. Гэхдээ баталгаатай эсэхийг мэдээгүй байж дур мэдэн хэрэглэж болохгүй. Үүнийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Гадуур зарагдаж буй эм бэлдмэлийг баталгаатай эсэхийг сайн мэдэхгүй байна.
   
    -Эрчүүдэд эмэгтэйчүүд шиг цэвэршилт явагддаг гэсэн. Энэ нь ямар хэлбэрээр илэрдэг бол?

    -Хүмүүс эрэгтэй хүн цэвэршинэ гэхээр их гайхдаг юм. Эмэгтэйчүүдийн адил эрэгтэйчүүдэд ч цэвэршилт явагддаг. Эрэгтэй хүний цусанд байдаг бэлгийн даавар буураад ирэхээр бэлгийн дур сонирхолгүй болдог. Бэлгийн даавар олон үүрэгтэй. Эрэгтэй хүүхдийн булчинлаг байдал, бэлгийн бойжилтийн үед ирэхээрээ дуу нь бүдүүрэх, булчин шөрмөс чангарах, сахал ургах зэрэг дааврууд бий. Өөрөөр хэлбэл энэ дааврууд цэвэршилтийн үед буурна гэсэн үг. Даавар буураад ирэхээр эрчүүд өмнө нь хийж байсан физик ачаалалаа даахаа больж амархан ядрах зэргээр илэрдэг. Цэвэршилт ихэнхдээ 45-аас дээш насныханд илэрч байгаа.

     -Морь болон дугуй унах нь эрчүүдэд халгаатай гэх юм энэ хэр ортой вэ?

    -Хоёр цагаас илүү морь унах нь хярзангын мэдрэлийг гэмтээдэг. Үүнийг бэлгийн сулралд хүргэдэг гэж үзэх нь бий. Дугуйчдад хийсэн судалгаагаар хярзангын мэдрэлийг цочроодог гэдэг нь батлагдсан.
 24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (202.170.81.243)
    Gadaad dotood hessen soliotoi hudlaa emch
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (202.170.81.243)
    Achtand bsan Nansal gedeg etgeed mun bn. Erchuud mini ene emchiin orontsgoos l hol iavaarai.-Аягүй инээдтэй gene uu. Hariutslagatai bgach dee.
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • zuv khun (122.201.18.48)
    arkhia baga uu, tamkhia baga tat, sportoor hicheelleed eruul yum idej, eruul amidarval ene bukh yum gaiguushdee. deerees n uuriihee shingeng zambraagui zazaj ene tendees uvchin avahgui l baih heregteishdee.aan
    2013 оны 09 сарын 22 | Хариулах
  • bayanmunh (220.71.226.69)
    amjilt husei
    2013 оны 09 сарын 22 | Хариулах
  • batdorj (182.160.37.64)
    bayarlalaa.
    2013 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    dajgvi l yria baina daa
    2013 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    12 цаг 12 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    14 цаг 40 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    14 цаг 44 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    14 цаг 46 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    14 цаг 53 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 57 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    15 цаг 1 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    15 цаг 5 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Уржигдар 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    2025-12-26
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    2025-12-26
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    2025-12-26
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    2025-12-26
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    2025-12-26
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК