Намрын дунд сарын шинийн 17 буюу Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр хувь заяагаа холбон гал голомтоо бадрааж буй 60 хос "Гэрлэх ёслолын ордон"-д хуримаа хийж байгаа аж. Гэр бүл бологсод шөнийн 00:00 цагаас эхлэн гал голомтоо бадрааж эхэлжээ. Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх гэж буй хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгч, мөн гэрлэлтийн баталгаагаа заавал авсан байх шаардлагатай аж. Залуу хосууд 10-20 минутын ёслол үйлдэхэд 750-850 мянган төгрөг төлдөг байна. Мөн хөдөө орон нутагт олон зуун хосууд хуримаа хийн гал голомтоо бадрааж байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)