
Хүй долоон худагт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн хүрээнд болж буй “Шилмэл мал-2013” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. ҮХААЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн худалдаа маргааш хүртэл үргэлжлэх юм.
Шүлхий гарсан аймаг болон хил залгаа хоёр аймгаас бусад бүх аймгаас 40 гаруй үүлдэр, омгийн 600 орчим мал, нийслэлийн дүүргүүдээс 20 орчим арвин шимтэй үнээ, гахай, шувуу, туулай үзэсгэлэнд оролцож байгаа аж.
Мөн “Шилмэл мал-2013” үзэсгэлэнд ноходын үзүүлэх тоглолт болон гэрийн тэжээвэр амьдын үзэсгэлэн худалдаа болох аж.