“Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлтгэх зорилготой дөрвөн цуврал сургалтыг явуулж байгаа. Тэгвэл үүний гурав дахь нь буюу “Музейн аюулгүй байдал ба гамшгаас хамгаалах” нь сэдэвт сургалт өнөөдрөөс өнөөдрөөс эхлэн 27-ныг дуустал Монголын Үндэсний Музейд явагдана.

ССАЖЯ, Монголын Үндэсний Музей, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байгаа энэ сургалтанд музей болон соёлын салбарын 20 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд тэд энэ ондоо багтан хөдөө нутагт очиж сургалт хийнэ. Сургалтыг Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын Яамны Музей ба Галлерей, Соёлын хөдлөх өвийг хамгаалах газрын дарга асан ЮНЕСКО-гийн сургагч багш, олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн Павел Жирасек удирдах юм. Тэрээр энэ сургалтаар музейн эд зүйлсийн хулгай, гэнэтийн халдлага, байгалийн нөхцөл байдлаас үүсэх эрсдэлээс хэрхэн сэргийлж, хамгаалах талаар заана.