
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдсаар байна. Тухайлбал, Сансарын ШТС-ын уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажлыг гүйцэтгэх аж. Улмаар ирэх даваа гарагийн өглөөний 06.00 цагт нээхээр төлөвлөжээ. Тус замын гүйцэтгэгч "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг ийнхүү засварлаж, хучилт хийх юм. Мөн Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг "Тотал Инж" ХХК өргөтгөн шинэчлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Нисэхийн товчооноос баруун тийш 2.5 км суурь асфальтбетон хучилт хийгээд байгаа аж.
24tsag.mn