Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяа: Архив гэдэг маань давтагдашгүй, дахин бүтээгдэшгүй, хамгийн үнэтэй зүйл

2011-12-06
0
ЖИРГЭХ
   Архивчдын өдөр тохиосонтой холбогдуулж Үндэсний төв архивын газрыг зорин очиж, Түүхэн баримтын төвийн эрхлэгч Д.Сумъяатай уулзсан юм. Нууцлаг, “чимээгүй” энэ байгууллагын барилга МУИС-ийн замын урд байдгийг мэдэх хүн бий биз ээ. Хоёр давхар Д.Сумъяа эрхлэгчийн жижигхэн өрөөнд ороход удирдан ажилладаг эмэгтэйчүүдээ тойруулан суулгаад ярилцаж байсан юм. Монгол хэмээх тусгаар улсын түүхэн баримт, бичиг, нотолгоо, судалгааг хадгалдаг сангийн нэгэн төлөөлөгчтэй ярилцсанаа хүргэе.
   Архивчдын өдөр тохиосонтой холбогдуулж Үндэсний төв архивын газрыг зорин очиж, Түүхэн баримтын төвийн эрхлэгч Д.Сумъяатай уулзсан юм. Нууцлаг, “чимээгүй” энэ байгууллагын барилга МУИС-ийн замын урд байдгийг мэдэх хүн бий биз ээ. Хоёр давхар Д.Сумъяа эрхлэгчийн жижигхэн өрөөнд ороход удирдан ажилладаг эмэгтэйчүүдээ тойруулан суулгаад ярилцаж байсан юм. Монгол хэмээх тусгаар улсын түүхэн баримт, бичиг, нотолгоо, судалгааг хадгалдаг сангийн нэгэн төлөөлөгчтэй ярилцсанаа хүргэе.

-Сайн байцгаана уу. Баярын мэнд хүргэе.

-Сайн, сайн байна уу. Баярлалаа.

-Архивын байгууллага монголд байгуулагдаад 84 жил болжээ. Архивчдын өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн юм бол?

-Бид архивчдын өдрийг зургаадахь жилдээ тэмдэглэж байна. 2005 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Архивчдын өдөр болгож ирсэн. Архив гэдэг байгууллага маань анх 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Ц.Лувсан гэдэг хүн ажиллуулж, ганцхан хүний орон тоотой үйл ажиллагаагаа нээж байсан. Гэтэл одоо 130 гаруй хүний орон тоотой болжээ.

-Архивын байгууллага гэж байдгийг мэдэхээс юу хийдгийг нь сайн мэдэхгүй юм байна? Ач холбогдол, үүрэг нь юунд байдаг юм бол?

-Монгол улсын түүхийг судалж, сэргээж, ашиглуулж, хадгалж байдаг газар. Түүхийн дөрвөн ч үеийн материал баримтыг бид архивладаг. Манжийн хааны дарангуйллын үе, Богд хааны үе, 1921 оноос 1990-ээд он хүртэл, түүнээс өнөөдрийг хүртэлх материал баримтыг бид хадгалж байна. Архивын үүрэг ач холбогдлыг нэгдүгээрт өвлөн хамгаалах, хоёрдугаарт хойч үедээ үлдээх, гуравдугаарт өөрсдийн баримтыг судлаачдад хүргэх гэх зэргээр хэлж болох юм.

-Та бүхэн баяраа яаж тэмдэглэж байна вэ?

-Дөнгөж сая манай баярын хурал боллоо. Албаны дарга, ажилтнууд маань шагнал гардан авлаа. Хамт олон маань санаачлаад ажилтнуудын дунд танин мэдэхүйн тэмцээн зохиосон. Ер нь жил бүр тогтсон уламжлалтай байсан юм. Гэтэл энэ жил залуучууд шинээр орж ирсэн болохоор арай өөр хэлбэрээр хийнэ гэсэн. Тэд маань зохион байгуулна гэсэн болохоор одоо хараад л сууж байна.

-Шинэ залуу архивчдыг яаж сонгож авдаг юм бэ? Ер нь архивч гэсэн мэргэжил бараг байдаггүй байх тийм үү?

- Бид голчлон түүхч, эх бичиг судлаачийг авдаг юм. 1990-ээд он хүртэл архивч гэсэн мэргэжил байгаагүй. Курс, сургалтаар бэлтгэж ирсэн байдаг. Ардчилал гараад хувийн сургуулиудаар архивч бэлтгэж эхэлсэн юм билээ. Төгсөгчид нь орон нутаг, байгууллагын архивт ажилладаг байх. Бидний хувьд төрийн их, дээд сургууль төгссөн хүмүүсийг архивчаар авахыг эрмэлздэг. Ялангуяа МУИС, Улаанбаатар дээд сургуулиас. Яагаад гэвэл тэдний олж авсан мэдлэгийн цар хүрээ нь арай л өөр байдгийг нуух юу байхав. Хувийн сургуулийнхантай харьцуулахааргүй байдаг юм.

Ер нь архивт ажилладаг хүмүүсийн хувьд архив өөрөө маш олон төрөл, салбар, цаг үе, үйл явдлын баримт материалуудыг хадгалдаг, хамгаалдаг, ангилдаг, ялгадаг, засварладаг, ашигладаг болохоор салбар мэргэжлийн хүмүүсийг авдаг юм. Нэлээн дээхэн үед монгол биш хүмүүсийг ч авдаг л байсан байх. Харин одоо бол эзэмшсэн мэргэжлээр нь архивч бэлтгэхийн тулд Үндэсний архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтаар дамжуулан төгсгөж мэргэжилтнээ бэлтгэж байна. Одоо манайд түүхч, нийгэм судлаач, санхүү эдийн засагч, эх бичиг судлаач, хуульч байгаа. Баримт өөрөө их өргөн хүрээнийх болохоор олон салбарын хүнийг хамарсан хамт олон доо.

-Архивч хүний ажлын нэг өдөр яаж өнгөрдөг юм бол?

- Өдрийн ажил бол олон шүү дээ. Гаднаас байгууллагуудын баримт материалыг архивт хүлээж авна. Тэдгээрийг үнэлж, дүгнэнэ. Чамд байгаа 20 хуудас материал тэр чигтээ архивт үлдэж болохгүй. Түүхэн ач холбогдол, нийгэмд үлдээх ул мөр, үүрэг, түүхэн сурвалжийн үүднээс хэрэгтэй эсэх гээд эмхэлж цэгцэлнэ. Өөр хэсэг нь хайрцаглах, хавтаслах ажилтай байх. Үг үсэг, өгүүлбэрийг тодотгож, бүдгэрснийг сайжруулан засах ажилтай. Судалгаа шинжилгээний материалыг ном товхимол эрдэм шинжилгээний судалгаанд гаргах ажлыг бас хийнэ. Мөн тоон системд шилжүүлэх ажлыг өөр нэг хэсэг нь хийж байх жишээтэй. Зарим архивч нь байгууллагын хүсэлтээр судалгаа, лавлагаа хийж өгдөг.

Архивт ажиллаж байгаа хүнд тавигдах гол шаардлага нь монгол улсын түүх, монгол бичиг мэддэг байх. Компьютер дээр ажилладаг, баримт материалтай хариуцлагатай хандаж ажилладаг байх гээд хэд хэдэн зүйлийг заадаг юм.

-Байгууллагууд архивт материалаа яаж өгдөг юм бэ? Тэдгээрт тодорхой шаардлага тавьдаг байх?

-Тийм ээ, Архивын тухай хууль гэж бий. Түүнд зааснаар тухай тухайн байгууллага тэдэн жилийн хугацаанд архиваа үндэсний архивын газарт хүлээлгэн өгнө гэж заасан байдаг. Жишээ нь Засгийн газар, УИХ-ын түвшинд 20 жил тутамд архивын материалуудаа хүлээлгэн өгч байх ёстой. Яам, тамгын газрууд 10-15 жил байдаг. Байгууллагын гаргаж буй баримтын чиглэлээс хамаарч өөр өөр хугацаанд тогтмол баримтаа архивт хадгалуулдаг юм. Салбар архивууд өөрөө Үндэсний архивт 40 жил болоход бүх материалаа хүлээлгэн өгч архивлуулдаг. Архивт бол түүхэн ач холбогдолтой гэсэн гол шалгуурыг хангах материалыг л хүлээн авч, хадгалахаас биш өгье гэсэн бүхнийг аваад байна гэвэл буруу ойлголт.

Архив гэдэг маань юу вэ гэвэл олон зуун жилийн хугацаанд боловсорсон оюуны бүтээлийг цаасан эсвэл дижитал хувилбараар хадгалж үлдэх ёстой газар. Хамгийн гол гурван зүйл бий л дээ. Түүхэн баримт, материалыг үе үе болгонд нь баяжуулж байх. Тэдгээр баримтыг хамгаалалтын найдвартай нөхцөлд хадгалах. Хадгалж байгаа зүйлсээ хэрэглэгч, олон нийтэд хүртээл болгох гэсэн үндсэн гурван үүрэгтэй байсан. Харин одоо цахим, тоон системийн хувилбарт шилжүүлэх шинэ үүрэгтэй болсон байгаа. Аргагүй л техник технологийн дэвшлийг үйл ажиллаагандаа хамруулах ёстой болж байна. Манай Түүхийн баримтын төвийн гол ажил нь монголын түүхэнд үлдэх олон зүйлийг ялгах, ангилах, хуваарилах тийм л ажлыг хийдэг.

-1911, 1921 онд Монголд анхны байгууллагууд бий болж, өнөөдөр 100, 90-н жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэрнийхээ хүрээнд 100 бүтээлч ажил гээд хийх юм. Архивчдын хувьд 84 жилийн ойгоо ямар ажил, бүтээмжтэйгээр угтаж байна?

-Тийм ээ. 1911 онд анхны таван яам байгуулагдсан юм. Өнөөдөр тэдний нэг болох ХЗДХЯ-ны харьяанд манай архивын газар багтаж байдаг. Бидний 84 жилийн ойгоо угтан хийж байгаа хоёр том ажлыг хэлье 2007 онд Засгийн газрын тогтоолын дагуу хийж буй баримтуудыг цахим, тоон системийн хувилбарт шилжүүлэх ажил байсан. Бас шинэ барилга, стандартад нийцсэн байгууламжтай болох ажил байлаа. Ноднин жилийн тавдугаар сард бид очиж шав тавьж байсан. Одоо ажил нь жил гаруй хугацаанд явагдаж байна. Ирэх оны 11-12 дугаар сард ашиглалтад орно гээд хүлээж байна.

-Түрүүн таны хэлж байсан Азидаа архивын байгууллагаараа тэргүүлдэг Солонгосын араас орох юм биз дээ?

-Тийм болно л гэж найдаад байгаа. Ер нь Солонгос, Германы архивын байрны түвшинд хүрэх байх. Тэд нар яг судалгаа шинжилгээнд нь оролцоод, тэднээс туслалцаа аваад хийж байгаа юм билээ. Миний дуулснаар зөвхөн тоног төхөөрөмждөө 50 000 ам.доллар зарцуулах гэсэн байх.

-Архивын байгууллага нь баримтыг зөвхөн хадгалдаг, хамгаалдаг гэсэн ойлголттой байсан. Гэтэл иргэдэд танилцуулж, үйлчилдэг юм билээ. Энэ тухай тодруулаач.

-Архивын баримтын ашиглалт бол хэд хэдэн үндсэн хувилбартай. Хамгийн эхэнд судлаачдад уншлагын танхимаар үйлчилж, баримт ашиглуулах гэж бий. Уншлагын танхимд хувь хүн өргөдөл гаргаад долоо хоногоос хагас жилийн хугацаатай үнэмлэх авдаг юм. Сардаа 2000 төгрөг төлөөд үйлчлүүлэгч, уншигч болох боломжтой. Гэхдээ зарим баримт мэдээллийг нууцлах ёстой байдаг. Жишээ нь хувийн архивын баримт бол нууцалдаг. Б.Ренчин гуайн баримтыг Р.Барсболдоос зөвшөөрөл авсан бол үзүүлж болно. Харин улсын нууцад хамаарах баримтыг бол гаргахгүй. Гэхдээ ер нь судалгааны болоод зарим материал нээлттэй.

-Танай байгууллага орон нутагт салбартай байдаг уу? Ямар бүтэцтэйгээр ажилладаг вэ?

-Монголд одоо 35 архивын байгууллага байна. Эдгээрийг нэгдсэн мэргэжлийн удирдлагаар хангадаг газар нь Архивын ерөнхий газар байгаа юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ерөнхий удирдлага гэж болно. Аймаг, нийслэлийн архив, үндэсний төв архив гэсэн бүтэцтэй. Тухай тухайн нутгийн байгууллага өөр өөрийн баримтыг архивлаж явдаг.

1931 он хүртэлх материал нь Үндэсний төв архивт харьяалагддаг. Яагаад гэвэл 1927 онд анхны эх суурь тавигдаад, бүх аймаг хошуунаас баримт материал татах ажил эхэлсэн. Өнгөрсөн зун олон аймаг 80, 90 жилийн ойгоо тэмдэглэлээ шүү дээ. Энэ хугацааны бүх баримтаа аймгийн архив боловсруулсан гэсэн үг. Харин түүнээс өмнөх нь манай Үндэсний архивт хадгалагддаг. Бас гадаад монголын харилцааны архив, геологийн мэдээллийн сан гээд 12 салбар архив байна. Энэ салбарууд бол 40 жилийн хугацаатай Үндэсний төв архивтаа баримтаа шилжүүлдэг.

Архив маань анхнаасаа чухал бичиг баримт хадгалдаг гэдэг үүднээсээ ХЗДХ-ийн яаманд харьяатай байгаа юм. Анх бол Шүүх яамны Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан гэж түрүүн хэлсэн. Гадны улс орны жишгээр бол Соёлын яамандаа харьяатай байдаг юм билээ.

-Энд Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив гэсэн хоёр том удирдлага байх шиг байна. Гол ялгаа нь?

Архивын ерөнхий газар бол Засгийн газрын хэрэгжүүлэгч учраас төсөв санхүү, бодлого зорилгод нийцүүлж ажилладаг удирдлагын байгууллага. Харин Үндэсний төв архив бол дээрх асуудалд оролцдоггүй, харин мэргэжлийн үүднээс салбарын дарга нарын нэр оруулж болдог.

-Нийслэлийн хэмжээнд архивчлалын уралдаан гэж зарласан байсан. Аймаг орон нутгаас гадна байгууллагууд бас архивтай байдаг гэсэн үг үү?

-Тэр бол ойн хүрээнд Нийслэлд архивчилсан лавлахын уралдаан зохион байгуулсан юм билээ. Ер нь бол их, бага гэлтгүй бүх л байгууллага архивтай байдаг. Яагаад гэвэл тухайн газрын дарга нь шийдвэртээ гарын үсэг, тамга дарж байна. Тэдгээрийг санхүүч, нягтлан нь архивлан хадгалж байгаа. Тийм болохоор Монгол улсад албан ёсоор хэрэгжиж байгаа архивын хуулийг дагаж мөрдөх ёстой.

-Монголын түүхэн сурвалж, бичиг баримт, эх сурвалжийг хадгалж байгаа энэ байгууллага ирэх оноос шинэ байрандаа орчихвол бэрхшээл багасах юм байна, тийм үү? Өөр асуудал байдаг уу?

-Шинэ байрандаа орохоор асуудал багасна гээд бид нар ч бас найдаад л сууж байгаа. Манайх одоо багтаамжийн хувьд л хүндрэлтэй болчихоод байна. Хойшоо харсан бүх өрөөгөө суллаад баримтаа хадгалдаг юм. Монгол улсынхаа түүхийг авч үлдэхийн тулд жижиг өрөөнд хоёр гурваараа шахаад л сууж байна. Яаж энэ бүх баримтыг маш найдвартай, бүрэн бүтнээр нь хойч үедээ өвлүүлэх вэ гэдэг бол бидний гол асуудал. Бас төсвийн санхүүжилттэй бид гадаад оронд байгаа томоохон баримт бичгийг хуулбарлаж авахад маш өндөр үнэтэй байдаг болохоор боломж төдий л байдаггүй юм.

-Таны ажиллаж байгаа архивын газар гэдгийг юу гэж бодож явдаг вэ? Дунд нь орж яваа хүний сайхан сэтгэгдлийг сонсъё?

-Гадны хүн харахад ойлгохооргүй байж болох энэ олон шороо тоостой, шарласан хуудсуудыг хэн ч дахин бий болгож чадахгүй шүү дээ. Байшин барилга нураад, сүйрээд унахад оронд нь шинэ, илүү сайхныг байгуулах боломжтой байх. Гэтэл тэрнээс хавьгүй жижиг хэрнээ илүү үнэтэй баримттай бид ажилладаг. Нэг хааны зарлиг үгүй боллоо гэхэд 200 жилийн өмнө эргэн очоод хаанаар дахин зарлиг гаргуулж чадахгүй шүү дээ. Тийм болохоор архив гэдэг маань давтагдашгүй, дахин бүтээгдэшгүй, хамгийн үнэтэй зүйл юм даа.

-Танд баярлалаа, сайхан баярлаарай.


Ярилцсан Б.Ганбилэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сарангараг (202.179.2.111)
    Түүхийг үнэн бодитойгоор үлдээхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллаж буй та бүхэнд баярлалаа
    2013 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    50 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    1 цаг 2 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 39 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 16 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 24 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 35 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 9 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 16 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 28 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 35 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 43 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 52 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 51 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 18 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 48 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 5 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 7 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 13 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 30 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК