Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн дагуу баруун бүсийн 5 аймгийн хэмжээнд зохиогдож байгаа ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн МХГ-ын 25, сумдын 16, нийт 41 улсын байцаагчдаас мэдлэг ур чадварын түвшин тогтоох шалгалт авч, улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтыг хөтөлбөрийн дагуу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Аймгийн МХГ, сумдын нийт 61 улсын байцаагч ажилладгаас тус сургалтанд 41 буюу 67.2% нь хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт“, “Улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Мэдээ тайлан боловсруулах илгээх, үнэмлэх, тэмдэг авах, ашиглахад анхаарах асуудал”, “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Тухайн хяналтын чиглэлээр орон нутгийн улсын байцаагчдын анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр МХЕГ-ын ХШҮХ-ийн дарга Я.Ариунзул, “Аймгийн МХГ-аас сумдын улсын байцаагчдын чиглэлээр хийж буй ажил, сумдын улсын байцаагчдын анхаарах асуудал” сэдвээр аймгийн МХГ-ын дарга Ч.Амарсанаа, “Байгаль орчны хяналтын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, сумдын улсын байцаагчдын анхаарах асуудал” сэдвээр аймгийн МХГ-ын ДББОГУУХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Даваасамбуу, “Хүнс хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, сумдын улсын байцаагчдын анхаарах асуудал” сэдвээр аймгийн МХГ-ын ЭМБХХААҮҮХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Ц.Зоригт нар мэдээлэл, илтгэл тавьж хэлэлцүүлэв.Сургалтын үйл ажиллагааны талаар чөлөөт ярилцлага зохион байгуулж, сэтгэл ханамжийн судалгаа авах зэрэг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд сургалт хэрхэн зохион байгуулсан талаар судалгаа авахад нийт оролцогчид хангалттай сайн гэж үнэлсний зэрэгцээ, сургалтыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулахыг хүссэн санал 75%-ийг эзэлж байна.



















































