Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Ч.Гансүхийг 17 тэрбумаас өөр хэргээр цагдан хорьж байна”

2013-9-23
0
ЖИРГЭХ
    Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаад байгаа.    Тэгвэл өнөөдөр Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тэднээс цөөн хэдэн асуултанд хариулт авсан юм.
DSC_2812    Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаад байгаа.    Тэгвэл өнөөдөр Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, Ч.Гансүхийг 17 тэрбум, мөн нууц амрагийнхаа дансанд байршуулсан гэх 5 тэрбумын хэрэгт шалгаж байгаа гэж хуулийнхан хэлж байгаа ч  өнөөдөр өмгөөлөгч нар нь огт тийм зүйл байхгүй гэж үгүйсгэлээ. Тэгэхээр түүнийг 17 болон 5 тэрбумын хэрэгт биш өөр хэрэгт цагдан хорьж, шалгаж байгаа юм.

Ямартаа ч Ч.Гансүхийн өмгөөлөгчөөс хэдэн зүйл тодрууллаа.


-Ч.Гансүхийн хэрэг дээр яг хэдэн өмгөөлөгч ажиллаж байгаа вэ?

- Ц.Гансүх, А.Ундрах, П.Сарантуяа гэсэн гурван өмгөөлөгч ажиллаж байна. Бид гурав нэгдүгээр сарын 25-наас өнөөдрийг хүртэл яг найман сар өмгөөлж байгаа. Мөн хоёр хүүхдийнх нь хэрэг дээр ч өмгөөлөл хийж байна. Энэ найман сарын хугацаанд бид мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг хадгалах гэдэг утгаар тэвчээртэй хүлээлээ. Ч.Гансүхэд холбогдох 20130100245 тоот хэргийн талаар бид өнөөдөр мэдээлэл хийхээр ирлээ.

Анх сонин хэвлэлээр Ч.Гансүх гэдэг хүнийг улсын төсвөөс 17 тэрбум төгрөг учруулсан. Мөн нууц амраг буюу хамт ажилладаг эмэгтэйнхээ дансанд 5 тэрбум төгрөг байршуулсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ бүх мэдээллүүд ор үндэслэлгүй худал байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Яг ямар үндэслэлээр ор үндэслэлгүй гэж байгаа вэ. Уг нь тухайн үед энэ хэргийн талаар АТГ-аас мэдээлж байсан?


-Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаах ажиллагаа 8 сар явагдаад байна. Тэгвэл энэ хугацаанд Ч.Гансүх гэдэг хүн 17 тэрбум төгрөгийг ямар нэг байдлаар өөрийнхөө болон хүүхдийнхээ дансанд хийсэн нь тогтоогдоогүй. Мөн бусдын дансанд 5 тэрбум төгрөг байршуулсан зүйл тогтоогдоогүй. Түүнчлэн бусдаас их хэмжээний авлигал авсан гэсэн зүйл анхнаасаа яригдсан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бусдаас нэг ч төгрөгний авлига авсан гэдэг нь тогтоогдоогүй байна.

-АТГ-аас энэ талаар мэдээлсэн. Тэгэхээр  та нар нотлогдоогүй мэдээлэл өгсөн гээд байгаа АТГ-таа хандсан уу?
-Бид хандсан. Гэхдээ хэн нь ийм мэдээлэл тараасан нь тодорхойгүй байгаа. Гэхдээ бид гэм буруутай, буруугүй гэж ярьж болохгүй. Шүүх эцэслэн тогтооно.

-Та нарын хувьд нотлох баримтуудыг олж чадсан уу?
-Бид энэ хүнийг буруугүй байх тал дээр нотлох баримт цуглуулж ажиллаж байгаа. Мөн үйлчлүүлэгчийнхээ цагдан хорионы тал дээр батлан даалтад гаргахын тулд хүсэлтүүдийг хүргүүлсэн. Энэ хугацаанд бидний хийж амжуулсан зүйл гэхээр тодорхой хэмжээний нотлох баримтуудыг цуглуулаад мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараагаар бид нар хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцах эрхтэй. Ямарч байсан гурван хуудас хэргийн материалтай танилцсан байгаа. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаанд бид үйлчлүүлэгчээ байцаалт өгөхөд нь хамт байлцаж байгаа. Мөн өөрийг нь буруугүй талаас нотлох баримтуудыг бүхэлд нь цуглуулж оролцож байна.

-Тэгэхээр Ч.Гансүхийг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм?

-Нийтдээ 17 хавтаст хэрэг байгаагаас 3 хавтаст хэргийн нягталж үзсэн. Үндэслэлүүдийг өнөөдөр энд хэлж болохгүй.

-Чингэлтэй дүүрэг дээр хэдхэн хоногийн өмнө шүүх хурал болсон байх. Хэргийн явц юу болж байна?

-Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн шүүхээр энэ хэрэг шийдэгдэхээр болсон.Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ хэрэг дээр дахин тодруулах зүйл байгаа гэж үзээд мөрдөн байцаалтын шат руу буцаасан. Үүнд Прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүх дээр энэ захирамж үндэслэлтэй үгүй шийдвэрлүүлсэн. Магадлал дээр энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд байдаг сэжигтэн, яллагдагчийн гэм буруугүй нь нотлогдох байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй гэсэн үндсэн дээр буцаасан байгаа.

-Ч.Гансүхийн нэг хүүхдийг л шалгаж байгаа гэж мэдэх юм байна. Тэгвэл та дээр хоёр хүүхдийг нь шалгаж байгаа гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Хоёр хүүхдэд нь эрүүгийн хэрэг үүссэн.  Нэг хүүхдийг нь энэ оны нэгдүгээр сарын 25-нд сэжигтнээр татаж 14 хоног цагдан хориод гаргасан. Хоёр дахийг нь цагдан хориогүй.

-Ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол?

-Гурав дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй.

-Ч.Гансүхийн биеийн байдал хэр байгаа вэ?
Ч.Гансүх гэдэг хүн өдгөө 56 настай. Хоригдоод найман сар болж байна. Энэ хүний эрүүл мэндийн тухайд сахарын өвчнөөр хоёрдугаар үед орсон. Мөн даралт ихсэх, артерийн өвчний хоёрдугаар үед орсон төдийгүй бие нь хатгиших хэлбэрт орсон байгаа. Бид мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхэд энэ хүний таслан сэргийлэх ажиллагааг өөрчилж батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг сар бүр тавьж байгаа.  Мөн Ч.Гансүх гэдэг хүнийг анх Төваймгийн цагдан хорих төвд, дараа нь Дархан-Уул аймгийн цагдан хорих төвд, Үүнээс Зүүнхараа хотын цагдан хорих төврүү шилжүүлж саяхан энэ хэргийг авсан шүүгч Улаанбаатар хотын 461 дүгээр ангид шилжүүлсэн. Тиймээс бид ХЭҮО-т хандсан. Учир энэ хүнийг дөрвөн газар шилжүүлэн цагдан хорьсон нь хүний эрхийг зөрчиж байна уу гэсэн санал асуулга явуулсан. Тэгвэл ХЭҮК-оос бидэнд дүгнэлт гаргаж өгсөн.

-Ямар дүгнэлт?
-Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүнийг цагдан хорихдоо оршин суугаа хаягт нь хамгийн ойрхон газар хорих ёстой гэсэн олон улсын жишиг байдаг. Гэтэл энэ хүнийг дөрвөн газар шилжүүлсэн нь энэ өөрөө хүнийг эрүүдэн шүүх нэг хэлбэр мөн гэдгийг ХЭҮК-оос гаргаж өгсөн.
DSC_2821


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.10.23.127)
    ТУЛГААД ХЭРЭГИЙГ НЬ ТАСОАХ ХЭРЭГТЭЙ ЗЭВҮҮН МУУ ЛУЙВАРЧАД
    2013 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    МОНГОЛ ТӨР МОНГОЛЫН ХУУЛЬ ХЭЭЛ ХАХУУЛД ҮҮЛЧЭЛДЭГ БОЛСООР МАШ УДСАН ЭНЭ МӨНГӨТЭЙ ЛУЙВАРЧАН ШҮҮХ ЦАГДАЙГ МӨНГӨӨР ХУДАЛДААД АВЧАХСАН ОДОО ГЭМГҮЙ ХҮН УЧАР НЬ ГЭМТ ХЭРЭГ НЬ НОТЛОХ БАРМТГҮЙ БАЙЦААГЧ НОТЛОХ БАРИМТИЙГ НОТОЛГООГҮЙ БОЛГОЖ ЧАДСАН БАЙНА МӨНГӨӨР ДУЙВАРЧАД БҮХ ЗҮҮЛИЙГ ХУДАЛДАЖ АВЧ ЧАДНА МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАДЫН ҮҮР БОЛСОН ЮМ ЧИНЬ ЭНЭ ЮУЧ БИШ ЛУЙВАРЧАДЫН ТӨР ХЭРХЭН ЛУЙВАРЧАНАА ХАМГААЛХААН МЭДНЭ ГЭМГҮЙ ХҮН ГЭНЭ ХУЦВАА МӨН
    2013 оны 10 сарын 13 | Хариулах
  • show (122.201.18.8)
    huniig helmegduulj shou hiij bolohgui shuu.
    2013 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (183.81.169.20)
    abilga abaagyi ym bol haanaasaa iim ih horongotei boldog bnaa.tom tom jeep, 5 oroo bair. haus geed l genet bayjsan ail shdee
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    ХӨӨХ... 3-Н ГУРВАН ӨМГӨӨЛӨГЧ АВЧ,БАС ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАМТ ӨМГӨӨЛҮҮЛНЭ ГЭДЭГ ХЭР БАРГИЙН ХҮН ХӨЛСИЙГ НЬ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БАЙНА. ТЭГЭХЭЭР МӨНГӨТЭЙ, БАС ... ГЭХ ХАРДЛАГА БАЙХААС АРГАГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА...
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.18.213)
    Хүмүүс нь хэнээс мөнгө авч дансанд хийснээ хэлэхгүй байгаа болтой Тэгвэл тэр хүмүүс нь тэр их мөнгөнийхөө эх үүсвэрийг хэлж нотолж чадахгүй бол өөрсдөө хэргээ үүрэх байлгүй дээ
    2013 оны 09 сарын 23 | Хариулах
  • бүү үлгэр ярь (202.21.113.139)
    за за шүүх цагдаа болоод хэрэг нь илрэх болохоор л өвддөг биздээ,наад хулгайч авлигачид нар чинь ,худлаа хэлж хулгай хйих болон төрийн өндөр албанд байхдаа бол огт өвдөхгүй шүү.инээдтэй байгаа биздээ,жаахан хүүхэд хуурч байгаа биш дээ,болимоор юм одоо.Хэрэг хийсэн нь нотлогдсон бол байх байранд л байлга,битгий худлаа хүнд хэвтрийн өвчтөн болоод жүжиг тавиад бай гэж хэлье.хулгай хийж,авлигач авах,Идэж уухаасаа өмнө өвдөж хавдаж байгаагүй хэрэг үү?эсвэл айхтар өвчтэй хүнээр төрийн алба хашуулж байсан юм уу? Наад үлгэрт чинь итгэх хүн байхгүй шүү дээ гансүхтэн гуай
    2013 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 41 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 6 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 29 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 56 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 10 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 50 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК