Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Бизнесийг дэмжих санаачлага” хөтөлбөрийн санхүүжилтээр Монголын Гаалийн байгууллагын “Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чадварыг дээшлүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш бүрдүүлэлтийн дараах шалгалт болон импортын барааны гаалийн үнэлгээний чиглэлээр 30 гаалийн ажилтнуудыг оролцуулсан 18 хоногийн 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулж 9 дүгээр сарын 20-ны өдөр дууслаа.

Сургалтыг Их Британи улсын олон улсын эксперт Ноён Лаурри Гидлэй практикд суурилан сонирхолтой, шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан нь сургалтад хамрагдсан гаалийн улсын байцаагч нар сургалтын чанар, агуулгад маш сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.

Ноён Гидлэй бүрдүүлэлтийн дараах шалгалтын бодит жишээ, кэйс дээр гаалийн улсын байцаагч нарыг ажиллуулж, тухай бүр асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх боломжтойг зөвлөж байснаараа сургалтыг үр дүнтэй болоход ихээхэн нөлөөлсөн.
Америкийн нийт ард түмэн энэхүү сургалтыг явуулахад санхүүгийн тусламж үзүүлсэнд гүнээ талархал илэрхийлэхийн ялдамд USAID байгууллагатай ойрын ирээдүйд эрсдлийн удирдлагын чиглэлээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.