ОХУ-ын Саха улсын долоо хоног тутмын “Үдшийн Якутск (Якутск вечерний)” сонины 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дахь дугаарын “Уулзах газар (Место встречи)” буланд ГЕГ-ын дэргэдэх Сургалтын Төвийн багш ГУБ У.Отгонбаярын эмхтгэн хэвлүүлэхээр бэлэн болгоод буй домогт “Бадарчин 93” явган аяллын тухай өгүүлэх “Аян замын тэмдэглэл” нэртэй цуврал хоёр, гуравдугаар боть номуудын талаархи материал нийтлэгдсэн байна. Энэхүү сонин нь нэг удаад А3 форматаар 88 нүүрээр 53000 хувь хэвлэгддэг, жилдээ 51 дугаар гарна, 295 мянга гаруй уншигчтай, ОХУ-ын бүс нутгийн нэр хүндтэй томоохон хэвлэлүүдийн нэг юм байна.





















































