Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 39-р сургуулийн уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 700 метр авто замын хөдөлгөөн хаалттай байна. Өнөө орой 23:00 цагаас эхлэн энэхүү 700 метр замыг нээж, "Хүчит шонхор" захаас "Нарантуул-2" захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг 10 хоногийн турш хааж хучилтын ажил хийхээр болжээ.Түүнчлэн, Зүүн 4 замын уулзварын зүүн талын хойд урсгалд 100 метр замын хөдөлгөөнийг өнөө орой 22:00 цагт хааж, хучилтын ажлыг гүйцэтгэснээр энэ сарын 25-ны 22:00 цагт нээхээр төлөвлөсөн байна.



















































