Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвлийн эрсдэлийг тооцоолж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо

2013-9-23
0
ЖИРГЭХ
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж,  өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр өвлийн бэлтгэлээ базааж байгаа айлууд яндан, зуухны аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр анхаарууллаа.
f3c82e6d44b14f77big    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж,  өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр өвлийн бэлтгэлээ базааж байгаа айлууд яндан, зуухны аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр анхаарууллаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нар мэдээлэл хийсэн юм.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн  “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар 03-ны А/445 тоот “2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай”, А/444  тоот “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах байнгын ажиллагаатай комисс томилох тухай” захирамжуудад нийцүүлэн УСУГ үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Сүүлийн 14 хоногт олборлон шахаж буй усны хэмжээ хэвийн буюу 150 000м3  орчим байсан бол бохир усны хэмжээ 9-р сарын 17-ноос нэмэгдэж хоногт 190 000м3 хүрсэн нь Цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлж, горим алдагдахад хүргэсэн. Энэ нь сүүлийн 10 жилд нэмэгдэж байгаагүй үзүүлэлт бөгөөд шуурхай арга хэмжээ авч усны хэмжээг багасгасан. Улс, нийслэл, байгууллагын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц  90 хувьтай байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын А/861 тоот захирамжийн дагуу “Горим ажиллагааны хөтөлбөр” боловсруулан, батлуулж орон сууцны  хорооллууд, сургууль, цэцэрлэг зарим тусгай газрын халаалт залгах ажлыг 9-р сарын 14-16-ны хооронд хэрэгжүүллээ. Өнөөдрийн байдлаар тоолуур солих болон зохих стандартыг хангаагүй зэргээс шалтгаалан 5 сургууль, 12 цэцэрлэг, 4 эмнэлгийн халаалтыг залгаагүй байна.  Мөн 36 орон сууцны халаалтыг залгаагүй байгаагаас гэрээний дагуу 10 сарын 01-нээс 25 байрны халаалтыг өгнө. Харин үлдсэн байрууд  дулааны шугам гэмтэлтэй, засварын ажил хийгдэж байгаа гэх шалтгаанаар дулааны залгалт хийх хугацааг хойшлуулаад байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Насос станц №3-ын   цахилгаан хангамжийн дутуу ажлуудыг гүйцээх,  ДЦС-2 ХК-ийн V зуухыг яаралтай ажиллагаанд оруулж, өвлийн оргил  ачааллын үед 850-1050 т/ц ачаалал авч ажиллах боломжийг бүрдүүлэх,  ДЦС-3 ХК даралт температурын батлагдсан горимыг барьж ажиллах, өвлийн   оргил ачааллын үед 8100-8300т/ц ачаалал авч ажиллах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 2 гд, 6д магистралийн нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг 9-р сарын 25-ны дотор хийж дуусгахаар түргэвчилж  байна” гэж Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга зарим ажлын явцын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа. Олон Улсын ахмадын өдрийг угтан нийслэлийн Ахмадын хорооноос нийслэлийн “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна гэж нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч хэлсэн. Нийслэлийн Засаг дарга “Энэ өдөр өндөр настнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн албан хаагч нарыг орон сууцанд оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын явцын талаар тодруулахад “Бэрэн” ХХК  300 айлын орон сууцыг барьж байгаа. Гэвч чанарын шаардлага хангахгүй байгаа тул Улсын комисс хүлээж аваагүй. Зөрчлийг арилгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.

Нийслэлд мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дахь мал, гэрийн тэжээвэр амьтдын намрын ээлжит вакцинжуулалт 80,9 хувьтай байна. Нийт 722,8 мянган малыг вацинжуулахаас 701,1 мянга нь вакцинжуулалтад хамрагджээ.Үүнээс шувууны вакцинжуулалт 100 хувь байгаа бол гахайн вакцинжуулалт 60,5 хувьтай төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтод Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух иргэдийн бүртгэл мэдээллийн журам боловсруулж, мөрдөх заалт хэрэгжихгүй байгаа талаар нийслэлийн Бүртгэлийн газрын дарга С.Содномдоржоос мэдээлэл авлаа. “2013 оны эхний 8 сарын байдлаар 14 732 иргэн нийслэлд  шилжиж ирснээс 12 054 насанд хүрсэн хүн, 2 678 хүүхэд байсан бол 2012 онд 19 887 иргэн ирснээс 15 634 нь насанд хүрсэн, 4 253 нь хүүхэд байсан. Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 8-р сард шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байгаа. Цаашид нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлах талаар эрх зүйн хувьд боломж байхгүй. Хуулинд зөвхөн сонгуулийн үеэр л шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоодог” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч өвөлжилтийн бэлтгэл хангалтыг хурдасгаж, аливаа эрсдлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, албан байгууллага аж ахуйн нэгж 50 метр талбайгаа цэвэрлэх, тохижуулах тохижилтын журам хэрэгжихгүй байгаад онцгой анхаарах, Мод тарих үндэсний өдөр болох гэж байгаатай холбогдуулан төлөвлөгөө, зураг гаргаж ажиллах, Нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газарт зөвшөөрөлгүй буусан иргэдийг нүүлгэж, зохих арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 53 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 54 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 57 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 35 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 52 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 12 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 15 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 16 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 27 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 20 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 23 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 24 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК