“МАРМАРА” САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний 17 дугаар уулзалтыг 2014 оны 2 дугаар сард зохион байгуулах гэж байгаа тухай ноён А.Сувер мэдээлээд уг уулзалтад Монголоос төлөөлөгчид урьж оролцуулах тухай ярилцав.
“Мармара” сан Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг жил бүр Истанбул хотноо зохион байгуулдаг бөгөөд түүнд Европ, Азийн улсуудын төр, засгийн тэргүүн, сайд, эрдэмтэн мэргэд болон төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүдийг урьж оролцуулан илтгэл, мэдээлэл хийлгэдэг аж.
Өмнөх уулзалтуудад оролцож байсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон бусад хүмүүст мэндчилгээ уламжилж өгөхийг ноён А.Сувер Элчин сайдаас хүсэв.
Монгол, Түркийн түүхэн уламжлалт, найрсаг дотно харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргасан учир доктор А.Сувер Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон болон бусад медалиар шагнуулж байсан байна.