Гэр бүлийн бат бөх байдал алдагдаж, хэврэг болсон нь нийгмийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болж байна. Тэгвэл үүнийг төр бодлогодоо хэрхэн тусгаж, ямар зохицуулалтаар гэр бүлийн бат бөх байдлыг хамгаалах болон зохицуулахыг ХАХНХЯ гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 14.00 цагт Ерөнхийлөгчийн Иргэний танхимд бүх яамдууд оролцсон санал солилцох уулзалт болно. Уулзалтаар төрийн байгууллагууд албан хаагчийнхаа гэр бүлийг асуудалд хэрхэн анхаарч, гэр бүлийг бат бөх байлгах тал дээр ямар бодлого барьж, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зэргийг ярилцах аж.



















































