Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-ны 09.00 цагт болно.
Үүнтэй холбогдуулан Төсөв, санхүү, эдийн засгийн байнгын хороо өнөөдөр
10.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт хуралдана. Тус хурлаар Түрээсийн
төлбөрийн доод жишиг үнийг батлах тухай, Хог тээврийн хураамж батлах
тухай асуудлыг хэлэлцэх аж. Үүний дараа 14.00 цагаас Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороодын хамтарсан хурлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн байршил тогтоох тухай хэлэлцэх юм байна.


















































