
Өдөрлөгийн үеэр төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хүнд суртал, чирэгдэл, мэдээллийн ил тод байдлыг тодорхойлох зорилгоор хяналт шалгалт хийх, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.
Нийслэлийн хүн ам олноор төвлөрөн амьдардаг томоохон дүүргийн нэгд тооцогддог тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Нийгмийн даатгалын хэлтэс, захын хорооллын 9 хороог сонгон авч ажиллахаар төлөвлөсөн байна. Тус ажлын хэсэг өнөөдөр Хонхор-11 хороо, Амгалан-10 хороо, Гачуурт 20-р хороонд, маргааш буюу 25-нд Шар хад 17, 9-р хороо, Хужирбулан 28-р хороо, Улиастай 23-р хороо, Дарь эх 21, 27-р хороодод ажиллана. Мөн тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд түр байрлах Ажлын хэсгийн зарим гишүүд иргэдээс өргөдөл, гомдлыг хүлээж авах аж.