
Өчигдрийн байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан дүрэм зөрчсөн 20288 иргэнд торгуулийн хуудас хүргүүлсэн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 6667, хурд хэтрүүлсэн зөрчил 13621 бүртгэгджээ. Үүнээс нийт зөрчлийн 63 хувь нь торгуулиа төлж 111,870,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн байна.
Түүнчлэн зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлж байгаа аж.