Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух иргэдийн бүртгэл мэдээллийн журам боловсруулж, мөрдөх заалт хэрэгжихгүй байгаа талаар нийслэлийн Бүртгэлийн газрын дарга С.Содномдорж Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл хийлээ. Энэ оны эхний найман сарын байдлаар 14732 иргэн нийслэлд шилжиж ирснээс 12054 насанд хүрсэн хүн, 2678 хүүхэд байсан. Харин өнгөрсөн онд 19887 иргэн ирснээс 15634 нь насанд хүрсэн иргэн, 4253 нь хүүхэд байсан аж. Харин хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан өнгөрсөн наймдугаар сард шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн байгаа ажээ.

















































