
Монголбанкны мэдээгээр арилжааны банкуудын карт хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.2 хувиар өссөн байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт гурван сая 317 мянга 97 карт байгаа нь гүйлгээнд байгаа нь бүртгэгдсэн байна. Үүнээс идэвхтэй ашиглагдаж байгаа карт нь нэг сая 191 мянга 965 байгаа аж. Карт хэрэглэгчдийн тоо 2010 оны байдлаар ердөө сая 500 орчим мянга байсан бол гурван жилийн дотор ийнхүү хоёр дахин нэмэгдэж, гурван саяд хүрчээ. Карт хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 61.9 хувь нь Улаанбаатар хотод байгаа бол үлдсэн нь бусад 21 аймаг болон Дархан, Эрдэнэт хотуудад байгаа аж.