
Ирэх 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх уг төслийн зорилго нь дээрх дөрвөн аймгийн 5-10 насны, малчин өрхийн болон эмзэг бүлгийн 7500 орчим хүүхдийн боловсролын хүртээмж, чанар үр ашгийг нэмэгдүүлэх юм байна. Ингэхдээ сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй малчдын хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх болон эцэг эх гэр бүлээсээ тусдаа айлд ба сургуулийн дотуур байранд амьдарч буй бага ангийн хүүхдэд сургууль болон дотуур байрны амьдралд дасан зохицож, суралцах, хөгжих үйл явцад нь дэмжлэг үзүүлэх аж.
Дашрамд сонирхуулахад Японы хүүхдийг ивээх сан нь 2.5 сая америк долларын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны зургадугаар сараас “Алслагдсан хөдөөгийн эмзэг бүлгийн болон малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл дөрвөн жилийн хугацаатай бөгөөд одоо ч хэрэгжсээр байгаа юм.