Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмнэлэгийн ажилчдын цалинг 3-5 дахин нэмэх шаардлагатай гэв

2013-9-24
0
ЖИРГЭХ

    imagesӨнгөрсөн долоо хоногт МҮЭ-ийн холбооныхон улсын хэмжээний томоохон эмнэлэгүүдэд ажиллаж, тэнд ажиллагсадын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, ажиллах орчин нөхцлийн талаар ярилцсан байна.

 Ингэхдээ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улаанбаатар сувилал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлэгүүдэд ажиллажээ.  Эмнэлэгүүдэд ажиллаж байх явцдаа эмч, эмнэлэгийн ажилчдын өөрсдийнх нь санал гомлыг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар нухацтай сайн ярилцсан гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэв.

Хамгийн эхэнд эмнэлэгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.

Тодруулбал сургуулиа төгсөөд ажилд орж буй эмч 430 мянган төгрөгийн цалин авдаг бол 30 гаруй жил ажилласан тэргүүлэх зэргийн эмч 529 мянган төгрөгийн цалин авдаг байна. Нөгөө үндэсний статистикийн хорооноос зарласан 900 мянган төгрөгийн дундаж цалин эмнэлэгийн салбарт огт хэрэгжихгүй байна гэв. 


Цаашлаад эмнэлэгүүдэд ажиллах явцад хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна

Үүнд:

1.    Бөөрний дутагдлыг эмчилдэг Гемодиализийн аппарат улсын хэмжээнд 59 ширхэг л байдаг аж. Үүнийг нэн даруй 108 болгож нэмэгдүүлэхгүй бол бөөрний дутагдалтай олон хүн өвчнөө эмчлүүлж чадахгүй хорвоог орхиж байгаа гэдгийг эмч нар хэлж байна.

2.    Эрүүл мэндийн даатгалын сангаас сувилалын нэг оронд 95 мянган төгрөг өгч байгааг нэмэгдүүлж, 108 болгох шаардлагатай байгаа аж. Ор ашиглалтад 95 мянган төгрөг өгч байгаа нь чанартай үйлчилгээ авахад саад болж байгаа юм байна.

3.    Ашиглалтадын хугацаа нь дууссан атал одоог хүртэл ажиллаж байгаа хэд хэдэн эмнэлэг байгаа аж. Мөн өргөтөл барих шаардлагатай эмнэлэгүүд ч байна. Тухайлбал Улаанбаатар сувилалийн байр л гэхэд 1936 онд баригдсан бөгөөд аль хэдийн ашиглалтын хугацаа нь дуусчээ. Мөн тус байр нь байнга цууралт өгч байгаа ба ойр орчимд нь хүнд даацын машин явахад л чичирхийлэлт өгдөг байна. 

4.    Мөн эмч, сувилагч, асрагч нарт нэмэгдэл цалин хөлс маш бага өгдөг  байна. Тодруулбал хортой хүнд нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар олгох ёстой ч 10 000 төгрөг өгдөг аж. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар орон нутагт дуудлагаар ажиллахад 28 800 төгрөг өгөх ёстой ч 14 000 төгрөг олгодог байна. Цаашлаад шөнө жижүүр хийсэн эмч нарын 4 цагийг унтах ёстой цаг гээд илүү цагт тооцдоггүй байна.

5.    Улаанбаатар, Оргил рашаан сувиллаар үйлчлүүлэгчдийн орны хүлээгдэл урт хугацаатай байгаа.

6.    Хүмүүс эмч мэргэжлийг эзэмшихын тулд 10 жил суралцсаны эцэст 465-627 мянган төгрөгийн цалин авч байгаа нь хөдөлмөрийн үнэлэмж эрүүл мэндийн салбарт туйлын доогуур байгааг илтгэж байна хэмээн эмнэлэгийн ажилтнууд хэлж байна. Сувилагч, асрагч болон бага тушаалын ажилчдын цалин бүр бага байна. Иймээс цалин хөлсийг 3-5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

7.    Сүүлийн үед эмнэлэгийн ажилчдын нэр хүнд их унаж байгаа. Тиймээс эмнэлэгийн мэргэжилтнүдийн нэр хүндийг сэргээж хамгаалах ажлыг ЭМЯ анхааралдаа авахыг шаарджээ.

Дээрх нийтлэг зөрчил, дутагдлыг арилгах талаар МҮЭХ, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос дараа найман чиглэлээр ЭМ-ийн сайдад албан мэдэгдэл хүргүүлжээ.


1.    Гемодиализийн аппарат улсын хэмжээнд 59 байгааг 108 болгон нэмэгдүүлэх.

2.    Эмнэлгүудийн барилгын ашиглалт нөхцөл байдалд нэгдсэн үзлэг хийж, тодорхой арга хэмжээ авах.

3.    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд олгогдож байгаа нэг оронд ногдох санхүүжилтыг нэмэгдүүлэх талаар апга хэмжээ авах.

4.    “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, нэмэгдэл холс олгох тухай” Засгийн газрын 150, 151-р тогтоолын хэрэгжилтийг байгууллаг бүрт жигд хангуулах.

5.    Уламжлалт анагаах ухаан шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн клиник корпорацийн эмнэлэг болон Оргил рашаан сувилалын орны тоог нэмэгдүүлж, хүлээгдлийг багасгах.

6.    Шөнийн цагийн болон орон нутагт томилолтоор ажилласан нэмэгдлийг зохих ёсоор олгуулах, журамлах.
7.    Эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг сэргээж хамгаалах ажлыг анхааралдаа авах.

8.    Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэх.

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • sainaa (202.179.11.62)
    ene asuudliig nen darui shiidej ogmoor bna tsalingaas tsalingiin hoorond l ortoi hvmvvs baidag shvv de
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • enhee (202.179.10.18)
    ene asuudliig nen darui shiidej ogwol sain bn
    2014 оны 02 сарын 27 | Хариулах
  • МОНГОЛ (49.0.141.193)
    УГ НЬ ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАНУУДЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ТУХАЙЛБАЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БҮР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА, ТӨВ Ч ГЭХ ШИГ БААХАН ХИЙХ АЖИЛГҮЙ, СУЛ ЦАЛИН АВСАН НӨХДҮҮД БАЙГААГ ЦОМХТГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭДГЭЭРИЙН ЗАРДАЛААС ИХ МӨНГӨ ХЭМНЭНЭ ДЭЭ, ЯЛАНГУЯА ЦАГДАА ШШГЕГ ЗЭРЭГ ЗҮГЭЭР Л ОФФИСТ СУУЖ ЦАЛИН АВААД ЦОЛНЫ МӨНГӨ ХУВЦАСНЫ МӨНГӨ АВЧ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ БОЛИХ ЮМ БИШҮҮ, ЦАГДААГИЙН ЭДГЭЭР НӨХДҮҮД ЮУ Ч ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ТВ-ГЭЭР ДАРГА НАРЫН ХЭЛСЭНИЙГ ДАМЖУУЛЖ ХЭЛДЭГ Л АМЬТАД БАЙГАА ШҮҮ ДЭЭ, ЭДГЭЭР НЬ НЭГ Ч УДАА ЭРГҮҮЛД ГАРЧ ЖИНХЭНЭ ЦАГДАА ШИГ АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ Л НӨХДҮҮД БАЙГАА ДАА, ЭНЭ ОЛОН ЗУУН ТВ РАДИА ФМ СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖЛАГЧ НАР БАЙХАД ЭНЭ ТӨРИЙН АЛБАНД ШУРГАЛСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫХАН НЭРТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЦОМХТГООД ҮЗЭЭСЭЙДЭЭ, МАШ ИХ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХЭМНЭЭД ЖИНХЭНЭ НОЙР ХООЛОО ХУГАСЛАН АЖИЛДАГ ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ ЭРГҮҮЛИЙН ЦАГДАА НАРЫНХАА ЦАЛИНГ БОЛОМЖИЙН НЭМЖ БОЛОХООР Л ХАРАГДААД БАЙГАА ЮМДАА ТӨР ЗАСАГИЙН НҮД НЬ ХЭД БОЛООД ХАРЖ ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ БАЙГААГ ЕР НЬ ОЙЛГОХОД БЭРХТЭЙ Л БОЛООД БАЙНА ДАА
    2013 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 19 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 45 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 46 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 49 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 27 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 44 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 16 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК