Монголбанк өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас найман сая ам.долларыг 1615 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдан авлаа. Түүнчлэн банкуудаас ирсэн своп, форвард хэлцлийн саналуудыг биелүүлээгүй байна. Монголбанк өнгөрсөн долоо хоногт мөн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас долоон сая ам.долларыг худалдан авсан. 


















































