УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат, Ц.Оюунбаатар нарын гишүүд Өршөөлийн хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр болжээ. Анх удаа, хөнгөн хүндэвтэр хэрэгт ял шийтгэгдсэн иргэний эдлэх ялыг өршөөх, хүнд онц хүнд хэрэгт ял шийтгүүлсэн ялтаны 1-3 жилийн ялыг хасах тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж өгч байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар хорих ял шийтгүүлсэн найман мянга орчим иргэн байдгийн 3000 хүн нь хуулийн төсөл батлагдвал өршөөгдөх юм байна.Авлигын хэрэгт холбогдсон хүмүүс уг хуулийн төсөлд хамрагдахгүй гэж төсөл санаачлагчид онцолж байна. Өршөөлд хамрагдах хүн тус бүрээс бичгээр баталгаа авах зохицуулалт хийжээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)