Монгол улсын засгын газрын 2011 оны 311-р тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад баруун бүсийн сургалтыг Ховд хотноо зохион байгуулж байгаа бөгөөд МХЕГ-ын Тамгын газрын даргаар удирдуулсан ажлын хэсэг, баруун аймгууд болох Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын удирдлагууд, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, аж ахуй нэгжүүд оролцох юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 23-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэл орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд сургалт болон “Ард түмэн Та-Хаан” форум хэлэлцүүлэгийн талаар мэдээлэл өгөн сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. 


















































