Монгол Улсын гаалийн байгууллага, Дэлхийн гаалийн байгууллага болон Нидерландын вант улсын гаалийн байгууллага хооронд байгуулсан гурван талт хэлэлцээрийн хүрээнд Нидерландын гаалийн байгууллагын эксперт Фрэнк Бижлсма, Эдвин Люугарт, Роланд Жэкоб нар Гаалийн ерөнхий газарт "Барааны ангилал, үнэлгээ" сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад гаалийн газар, хороодоос барааны ангилал, үнэлгээний асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч оролцож байна. Сургалт нь англи хэл дээр явагдах ба Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудад барааны ангилал болон үнэлгээний аргын хэрэглээтэй холбоотой онолын шинэ мэдээллийг баримт, жишээтэйгээр зааж байгаа нь энэ сургалтын давуу тал болох юм. Цаашид сургалттай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.




Д.Ундрах /24tsag.mn/