
Тус хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд О.Эрдэнэбулган, төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нараас гадна яамны газар, хэлтэс, АМГ, ГТГ-ын удирдлагууд оролцох юм. Тэд өнгөрсөн хугацаанд салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөсөн аж.