Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Г.Эрдэнэбаатарыг театрын эд зүйлийг зувчуулсан байж болзошгүй гэх хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байна. Тодруулбал найруулагч Г.Эрдэнэбаатар ДБЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн уг театрын сан хөмрөгөөс эмэгтэй хүний толгойн мөнгөн гоёл, чимэг зүүлтийг зувчуулсан гэх үндэслэлтэй учраас ийнхүү шалгаж байгаа аж.
Уг хэрэг анх УМБГ-т шалгагдаж байсан ч харъялалын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шилжиж ирээд байгаа юм байна.




















































Сэтгэгдэл (3)