
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан маргааш 09 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн жишиг үнийг батлах тухай, Хог тээврийн тариф батлах тухай , Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байршил тогтоох тухай , Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг эргэлтэнд оруулж, нэр дэвшүүлэх тухай, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэнэ. Дээрхи асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хороодын хурлаар төлөөлөгчдийн саналыг авсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (2)