Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд "Монгол ур чадвар-Улаанбаатар 2013" өдөрлөг яг одоо Чингисийн талбайд болж байна. Өдөрлөгт жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авч ажил үйлчилгээгээ эхлүүлсэн 21 аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулж байгаа юм.



Мөн тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн ажил хайж буй иргэдийг Хөдөлмөрийн төв бирж бүртгэн, зарим ажлын байрыг санал болгож байлаа. Одоогоор Хөдөлмөрийн
төв биржид 12 мянга гаруй ажлын байрны захиалга байгааг тэд онцолсон юм. Үүний зэрэгцээ зарим МСҮТ-үүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах үүднээс өрлөгчин, цахилгаанчин зэрэг мэргэжлээр суралцаж буй залуусынхаа дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.


А.Наран
Сэтгэгдэл (1)