
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж энэ сарын 20-ны дотор хариу өгөхийг хүссэн. Энэ шаардлагын хариу тус холбоонд ирсэн байна. Тодруулбал УИХ-ын Тамгын газраас “Улс орны эдийн засгийн тулгамдсан асуудал, холбогдох хуулийг ээлжит бус чуулганаар авч хэлэлцэнэ” гэжээ.
Харин Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Гурван талт ажлын хэсгийг яаралтай байгуулан ажиллуулж, нэгдсэн байр суурьт хүрсний дараа УИХ, Засгийн газарт хүргүүлэх саналыг тавьсан байна.