
Өглөө 09.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас 14.00 цаг хүртэл хойшилсон. Гэвч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн Ажлын хэсэг хуралдаж байгаа учир 16.00 цаг хүртэл дахин хойшлууллаа.
Ингэснээр дээрх хуулиудын анхны хэлэлцүүлгийг байнгын хорооноос бэлтгэсний дагуу хийх байсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.