
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан яг одоо Хангарьд ордны
14 давхарт хуралдаж байна. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн жишиг үнийг батлах
тухай, Хог тээврийн тариф батлах тухай , Гэр хорооллын дахин
төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байршил тогтоох тухай , Нийслэлийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийг эргэлтэнд оруулж, нэр дэвшүүлэх тухай, “Улаанбаатар хотын
нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад
дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэнэ. Дээрхи
асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж,
байнгын хороодын хурлаар төлөөлөгчдийн саналыг авсан юм.